Самбо бөхийн өсвөр, залуучууд, ахмад, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд энэ сарын 11-14-нд болно.
Монголд самбо бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд 25 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулж буйгаараа онцлогтой. Энэ тэмцээнд Иран, Афганистан, Бангладеш, БНСУ, Япон Тайвань, Узбекистан, Казахстан, Энэтхэг, Туркменистан, Кыргизстан, Тажикстан, Малайз, БНАСАУ-ын баг тамирчид оролцохоо мэдүүлжээ. Түүнчлэн манай улсад самбо бөхийн Азийн АШТ 1993, 1997 онд болж байв.