Нэг хэсэг хүмүүсийн анхаарлын төвд дуулианы эзэн болж ганц худагт хоригдох дээрээ тулаад байсан нэгэн бол дуучин Эрдэнэтунгалаг юм. Зохиолын дуучин бүсгүйн амьдрал тийм ч дардан байсангүй. Тэрбээр хийсэн болчимгүй үйлдлүүддээ тун ч харамсаж явдаг аж.
Энэ тухайгаа өрийн цахим хуудсандаа “Хүний амьдрал чинь тийм ч дардан биш шүү дээ. Айлд нэг хүн зовоодог хүүхэд байдаг шүү дээ, тэр нь би юм шиг байгаа юм. Байнга л ээж, аавдаа төвөг учруулж байдаг. Хэчнээн хичээсэн ч алдаа гаргадаг, дандаа. Тэр алдаагаа дандаа л наманчилж байдаг. Алдаа гаргах бүрдээ бодоод байхад хэнээс ч биш зөвхөн надаас гарсан байдаг. Хэнд ч гомдох эрхгүй юм байна гэдгээ алдаа гаргах тоолондоо мэддэг. Хэрвээ миний ээжид магадгүй үрчлээ байвал 99 хувь нь миний үүсгэсэн үрчлээ л гэж бодож байгаа. Би нэг юм мартдаггүй юм.
Намайг гэрээс минь хоёр том биетэй залуу “та Эрдэнэтунгалаг уу, дуугүй байх эрхтэй” гээд аваад гарахад миний охин дөнгөж хоёрхон настай, миний ээж чинь том алаг нүдтэй шүү дээ, нүд бүлтгэнээд л юу болоод байгаа юм бол гээд хараад л. Хүүхэд ингээд л, ээж нүд нь бүлтгэнээд харж байсан нь одоогоороо миний сэтгэлд байдаг. Миний ээж миний нүдэн дээр, миний хэцүү байх үед нүдэн дээр минь хөгширч байсан. Хүн боддог юм байна лээ, өөрийгөө л зүхдэг юм билээ. Ийм сайхан хүний охин нь болж төрчхөөд ингэж зовоох гэж дээ гэж өөрийгөө л боддог юм байна лээ. Тэр мэдрэмж миний амьдралын, магадгүй хэзээ ч миний сэтгэлээс гарахгүй байх, хамгийн хэцүү тэр бол” хэмээжээ.
Ээжийгээ баярлуулахаасаа илүүтэй зовоосон нь их хэмээн ярьсан дуучин бүсгүй маань ганц л удаа л ээжийгээ баярлуулсан гэж боддог бөгөөд үртэй болж, үнэрлэх зээг нь төрүүлж өгсөндөө тун ч баяртай явдаг гэв.
2 comments
ЭНЭ ЗОВЛОН БИШ ХУВЬ ЗАЯАГАА ГОМДООСОН СДА
Хоноцын шээс, хонхорын баас