МАН-ынхан өмнө нь хамгийн эв нэгдэлтэй, олгой хагарсан ч тогоон дотроо гэгчээр доторхоо гаргалгүй амаа хамхиж чаддаг тийм хүчин байв. Тус намын дотоод хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл тогооноосоо “хальсан” нь нэгэнт нууц биш болоод удаж буй. Хэрээс хэтэрсэн энэ тэмцэл Сүхбаатар дүүргийн намын хорооны гурван гишүүний аминд хүрсэн байхад зориудаар энэ хэргийг бүрхэгдүүлж байгаа нь анхаарал татаж байна. Өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө Дорноговь аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явсан Старэкс микро осолдож, Б, Ю, Т нар газар дээрээ нас барж, хоёр хүний амь нас дээсэн дөрөөн дээр үлдсэн ноцтой ослын талаарх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч устгаж эхэлжээ. Read.mn сайтад өнөөдөр нийтлэгдсэн уг мэдээллийг хаасан байгаа юм.Мөн нэр бүхий зарим сайт дээр ч бас унших боломжгүй болсон байв.
Ослын мэдээллийг ийнхүү нуун дарагдуулах болсон нь МАН-ын Хэсгийн ахлагч нарын холбооны тэргүүн П. Баярхүү, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай холбоотой гэх хардага бий. 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд Нийслэлийн Засаг даргын орлогч/ -гийн санаачлагаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хэсгийн ахлагч нарыг Дорноговь аймгийн Хамрын хийд рүү аялалд авч явжээ. Аялалыг П.Баярхүүгийн туслах н.Отгонтуяа ахлан, Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр, нууц байдалд зохион байгуулсан аж. Учир нь ирэх сарын 9-нд товлогдсон Нийслэлийн МАН-ын бага хурлаар Үндсэн дүрмийн дагуу даргаа сонгох ёстой. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатарын суудлыг П.Баярхүү авах зорилгоор саналын эрх бүхий хэсгийн ахлагч нарыг аялуулсан гэх таамаглал бий.
Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын албан тушаалыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хашиж байгаа юм. Энэ талаар тэрбээр “Миний араар манай намын бүтцийнхэн ийм зүйл хийгээгүй. Ер нь Нийслэлийн МАН-ын хорооноос олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байгаа” гэх тайлбар өгсөн бол Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү утсаа аваагүй билээ.
5 comments
MAH 20 ONI SONGUULIAR GAZRIIN XORSNOOS TERTEI TERGUI BUR MOSON ARCHIGDANA
АТГ шалгах Баярхүү шалгах хэрэгтэй. Ямар гэсэн ноотой. Автобусны Смарт карт компани санхүүг шалга
Баярхүүг шалгуулья
эНЭ НАМ Ч АРГАГҮЙ ИХ НҮГЭЛТЭЙ НАМДАА
ervv vvsgej shalgaa