Шувуу онгоцны хөдөлгүүрт орсноор ОХУ-ын цэргийн нисэх онгоц сүйрэв үү?

2018-05-04 10:451min2
ongots

Сирийн эрэг орчимд ОХУ-ын цэргийн нисэх онгоц сүйрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Ослын улмаас хоёр хүн амиа алдсан” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас уламжлав.

“Шувуу хөдөлгүүрийн хэсэгт орсоны улмаас онгоц осолдсон байж болзошгүй” хэмээн “РИА Новости” агентлаг онцоллоо. Онгоц Сирийн “Hmeimim” агаарын баазаас хөөрөөд удалгүй сүйрсэн байна. Уг бааз Сирийн нийслэл Дамаскаас 241 км-ийн цаана байрладаг бөгөөд тус улсын хамгийн том агаарын бааз юм.

2 сэтгэгдэлтэй

  • ЦЭРГИЙН НИСЭХ ОНГОЦ ГЭНЭ ҮҮ

    2018-05-04 13:08 at 13:08

    ХУДЛАА ЗУРАГ ТАВЬЖ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ, НЭРТЭЙГЭЭР НЬ УСАНД СЭЛЖ ЯВАА ХУН ШУВУУНЫ ЗУРАГ ТАВЬЧИЙЖ

    Хариулах

  • irgen,

    2018-05-04 14:01 at 14:01

    baildaanii ongoz baisan shdee, neeree hudlaa zurag tavihaasaa icheech

    Хариулах

irgen, сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй