[starbox id=4]
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анханд шатны шүүхээс хийсэн сурвалжлага-
Г.Дэнзэнд холбогдох хэргийн шүүх өнөөдөр (2017.03.29) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анханд шатны шүүхэд хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягын хүргэн, 27 настайдаа буюу 2012 оны есдүгээр сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Энэ албан тушаалыг 2013 оны зургаадугаар сар хүртэл хашихдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, эхнэр болох хүнийхээ нэр дээр байдаг компанийг 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан. Эрдэс Таван толгой ХК-аас их хэмжээний мөнгө завшсан. Хэт залуудаа төрийн өндөр албан тушаал хашсан. Бас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан дуулианы эзэн болсон. Хэвлэлээр олонтаа дэлгэгдсэн энэ бүх мэдээлэл Г.Дэнзэнг гурван жил олны анхаарлын төвд байлгаж байна.
Өчигдөр өглөө 10:00 цагт эхэлсэн шүүх хурлыг Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал хэмээн тодотгож байгаа. Түүнтэй хамт “Эрдэс Тавантолгой” ХК-ны гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь, тус газрын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү нарын хүмүүс шүүгдэж байгаа юм. Улсын яллагч Г.Дэнзэнг Я.Батсуурь, Г.Түмэнхүү нарын хүмүүстэй үгсэн хуйвалдаж төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзээд тэдэнд Эрүүгийн хуулийн
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиар ял оноохоор төлөвлөсөн байгаа.
Өчигдөр болсон шүүх хурал дээр ч мөрдөн байцаалтанд ч Г.Дэнзэн “Говь повер” ХХК-г эхнэрийнхээ компани гэж огт мэдээгүй хэмээн мэдүүлж байгаа бол Я.Батсуурь “Эрдэнэс тавантолгой компанид захиралаар томилогдсоны дараа нэр бүхий хэд хэдэн хүнийг ардчилсан намаас ажилд томил гэж байна. Энэ хүмүүсийг томил гэж ТУЗ-ийн дарга Дэнзэн надад үүрэг өгсөн. Ингээд Батзоригийг Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын захирлаар, Г.Түмэнхүүг Ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр, мөн Дэнзэнгийн эгч Г.Одонгэрэл нарыг ажилд авсан. Тендерийн сонгон шалгаруулалт хууль бус юм бол Үнэлгээний хорооны гишүүдэд албан тушаалтнууд хөндлөнгөөс нөлөөлөх боломжтой. Г.Дэнзэн өөрөө энэ тендерийн үнэлгээний хороонд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй” гэлээ.
Харин Г.Түмэнхүү “Г.Дэнзэн миний эхнэр Г.Улзмаагийн төрсөн дүү юм. 2013 онд Эрдэнэс тавантолгой компаниас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хороонд би нарийн бичгийн даргаар орж ажилласан. Тендерийн хувьд 14 хоногийн дотор ирүүлсэн матеиарлыг хүлээж аваад Үнэлгээний хороо хоёр удаа хуралдан 100 хувийн саналаар “Говь повер” ХХК-ийг шалгаруулсан. “Говь повер” ХХК-ийг Г.Дэнзэнгийн эхнэрийн компани гэдгийг огт мэдээгүй. Тухайн үед би Г.Дэнзэнтэй огт харилцаа байгаагүй. Манай эхнэр Г.Улзмаа ийм өндөр цалинтай ажил байна гэхээр нь би өргөдөл өгч энэ ажилд орсон. Г.Улзмаа хэнтэй ярьж яасныг би мэдэхгүй. Намайг ажилд орсоноос 14 хоногийн дараа Г.Улзмаагийн эгч Г.Одонгэрэл манай хэлтэст томилогдож орж ирсэн гэж мэдүүллээ.
Өчигдөр өглөө эхэлсэн шүүх хурал бүтэн өдөржин үргэлжилж, шөнийн 22 цагт түр завсарласан бөгөөд өнөөдөр өглөө 10:00 цагт дахин эхэллээ. Шүүх хурал мөн л өдөржин үргэлжлэх төлөвтэй байна. Г.Дэнзэн шүүх хуралд Ганцхудагийн хорих ангиас цагдаагийн хамгаалалттай машинаар хүргэгдэн ирж оролцож байгаа бол бусад нь гадуур шалгагдаж байгаа юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анханд шатны шүүхээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анханд шатны шүүх хуралдаан 2017,03,28-ны 16.40 цаг
16:40 цаг
16:45 цаг
17:00 цаг
17:00 цаг
19:45 цаг
20:10 цаг
20:10 цаг
2017.03.29-ны 09:15 цаг
Г.Дэнзэнг Ганцхудагаас авчирсан УБҮ 0817 улсын дугаартай автомашин 10:02 цаг:
Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хуралдаан эхэллээ. 10:05 цаг
2 comments
Tur barij bui buh humuus iim .bugdiig ni adilhan ingej ilruulj hariutslaga tootsoj ulsiig hohirolgui blgoh heregtei..enhbold nymdorj bugd adilhan sh dee
Chaavaas ENE amitan ert hergesehgui boloh hereg deer odoo boltol ingeed yvj bdag. Hen chamaig altanhuyagiin hurgen bol gesiin