Он гарсны дараахан “Эрдэнэс Монгол” ХХК-ын ТУЗ-ын даргаар томилогдсон нэгэн бол Б.Бат-Эрдэнэ. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд даргаар ажилладаг тэрээр өөрийн компанийг тойрсон хэл аманд өөрийн зүгээс тайлбар хийгээд авчээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг үргэлжлүүлэн нэг сар хорих болсон бөгөөд Б.Бат-Эрдэнэ тус компани 30 захиралтай зэрэг мэдээллийг үгүйсгэжээ.
Тэрбээр энэ тухай “Өөрсдийн эрх ашгийг хангахын төлөөх хэсэг бүлэг “Эрдэнэс Монгол” ХХК-руу дайрч эхэлж. Харин ч унасан байсан ажлыг энэ хамт олон босгож байгаа. Компанийн хэмжээнд 30 захирал байдаггүй. Харин ч 18 захиралтай байсныг 7 болгож бууруулсан. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ гишүүдэд өөрчлөлт оруулж 3 гишүүний 1-ийг чөлөөлж чадварлаг хүнээр солихоор “Оюу Толгой” компанийн ТУЗ-д саналаа хүргүүлж байна.
Бусад гишүүдэд мөн санал тавьсан. “Рио Тинто” компанитай яриа хэлэлцээр хийж буй энэ чухал цаг хугацаанд одоо ажиллаж буй ТУЗ гишүүдийг бүрэн өөрчлөх нь бидэнд ямар ч ашиггүй. Харин ч бодит байдлыг мэдэхгүй, мэдээлэлгүй буй шинэ хүмүүсийг шууд оруулж ирэх нь манай улсад ашиггүй.
Өнгөрсөн жилүүдэд хийгээгүй байсан Эрсдэлийн удирдлагын менежмент, Хүний нөөцийн стратеги бодлогын баримт бичгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс батлан гаргасан. Өнгөрсөн 2 сарын хугацаанд Төлөөлөн удирдах зөвлөл нийт 7 удаа хуралдаж компанид үр ашиг бүхий шийдвэрүүдийг шат дараалан гаргаад байна. Тухайлбал Сангийн яамны 196 тогтоолыг үндэслэн маш өндөр цалин бүхий гадаадын зөвлөхүүдийн цалинг тодорхой тогтоосон жишигт хүргэх шийдвэрийг гаргалаа. Бидэнд сошиалд цацагдаад буй гүтгэлгийн шинж чанар бүхий хэрэггүй мэдээлэлд няцаалт өгөх шаардлага тулгарч байна. Гэхдээ хэрэггүй зүйлд мөнгө үрэн хэвлэл мэдээллээр дайтмааргүй байна” гэсэн байна.
1 comment
оюу толгойн гэрээг талаасаа улам сайжруулах улс эх орон ард иргэддээ ашигтай байлгах хэрэгтэй шүү дээ хувиа бодоод байж болохгүй