Өмнөд Солонгос улсын экс ерөнхийлөгч И Мёнг Пак гэмт хэрэгт холбогдон түр хоригдож байгаа билээ. Эдүгээ түүнд эрүүгийн хэрэг үүсгэж нэг сар гаруй хугацаанд хориод байгаа.
Тэрбээр улсын хөрөнгөнөөс 35 тэрбум вон завшсан болон 11 тэрбум воны авилгал авсан хэргээр буруутгагдаж байна. Экс ерөнхийлөгч И Мёнг Пак түүнийг буруутгаж байгаа хэргийг үгүйсгэж шүүх хуралд оролцохгүй хэмээн мэдэгдсээр байгаа бөгөөд өнөөдөр эхлэх шүүх хуралд түүний өмнөөс 8 өмгөөлөгч оролцох юм.
Түүний хэргийг шүүх хурал долоо хоногт 3-4 удаа нээгдэхээр төлөвлөгдсөн байна. Мөн хэргийг шалгаж байгаа Сөүл хотын Мөрдөн байцаах төв газар уг хэрэгт холбогдуулан экс тэргүүн хатагтай Ким Юн Уг-ийг шалгахаар болсон ч тэрбээр цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөс татгалзсаар байна.
1 comment
xyrelbaatartai xotgor shahagiih uurxaig abaa bizdeea