Долоон настай хүү орон сууцныхаа тагтан дээрээс унаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр орой 07:00 цагийн орчимд гарчээ. Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд байрлах орон сууцанд эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн ийм золгүй тохиолдол болсон тул хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, цонх, тагтнаас хол байлгахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.