Уяачид болон малчдын төлөөлөл болсон 800 гаруй иргэн чуулна

“Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны тавдугаар сарын 11-нд Төрийн ордоны Их танхимд зохион байгуулагдах гэж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгын тэргүүлдэг Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 малчид, уяачид чуулах юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн