Японы Осака хотын парк дахь Universal Studios “галзуу хулгана” тоглоомон дээр 60 гаруй хүн гацсан тохиолдол гарлаа хэмээн Киодо агентлаг мэдээллээ.
“Галзуу хулгана” хурдтай явж байх үед зам дуусахад ганц тойрог үлдээд байтал 64 хүн бүхий вагон 30 метрийн өндөрт гацаж хүмүүсийг тусгай татуургаар буулгахад хүрсэн байна. Хоёр цагийн дараа “галзуу хулган”-ыг ажил оруулжээ.
Ийм гэмтэл энэ тоглоомонд өнгөрсөн жил хоёр ч удаа гарч байжээ. Паркийн хэвлэлийн албанаас энэ удаа вагонууд зогссон нь “аюулгүй байдлын” төхөөрөмжөөс болсоно гэж тайлбарласан байна. Дөрөвдүгээр сарын эхээр Франц улсад паркийн эргэлдэх тоглоомонд гэмтэл гарч нэг хүн нас барсан тохиолдол гарсан юм хэмээн iz.ru мэдээллээ.