Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хоёр Солонгосын түүхэн уулзалтыг дэлхий нийт хэрхэн хүлээж авав? – updown.mn

Хоёр Солонгосын түүхэн уулзалтыг дэлхий нийт хэрхэн хүлээж авав?

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уулзлаа. Энэ уулзалт түүхэнд тодоор үлдэх уулзалт болсон гэдгийг бүх талын эх сурвалж онцолж байна.

Тэд уулзалтаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох болон цаашид энхтайван тогтоох тал дээр хамтарч ажиллах талаар хэлэлцэж тохиролцсон билээ. Тэгвэл уулзалтыг олон улсад хэрхэн дүгнэж, байгааг хүргэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ уулзалтын талаар цахим хуудастаа “Хоёр Солонгосын тэргүүн уулзсаны дараа Солонгосын дайн дууссан гэж мэдэгдсэн байна . АНУ-ын ард түмэн Солонгост болж байгаа энэ үйл явдлыг бахархах ёстой” гэж бичжээ. Тэрээр хоёр Солонгосыг ойртож нэгдэхэд хамтарч ажилласан БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинд талархсан юм.

Харин НҮБ Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Хоёр улсын удирдагчид энх тайвны гэрээг зурахдаа АНУ, Хятад хоёрын аль нэгийг оролцуулан гурван талт энхийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн. Тиймээс ирэх зургадугаар сард залуу удирдагч Ким Жон Уны АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалт шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэх болно гэж дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр Солонгосын уулзалт нь “Жинхэнэ түүхэн уулзалт” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Африкийн холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Мукка Факи Махамат “Хоёр Солонгосын тэргүүний хийсэн түүхэн энэ уулзалтыг “Дэлхийд энхтайван тогтоох үйлсэд оруулж байгаа их хувь нэмэр юм” гэв.

Удаан хугацааны туршид дайсагнаж ирсэн хоёр Солонгосын тэргүүн нарын хийсэн уулзалтын талаар “НАТО”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг тэдний уулзалтыг Солонгосын хойгийн зөрчлийг шийдвэрлэх урт замын эхэнд авч байгаа эхний алхам гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ тал дээр болгоомжтой хандах ёстой. Үүнээс гадна ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон удирдагч Ким Жон Ун нарт хийх их олон ажил байна. Тэдний уулзалт нь энэ их ажлын зөвхөн эхлэл юм” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ түүхэн уулзалтын талаар хийсэн мэдэгдэлдээ Энэ нь тус үндэстний эв нэгдлийг бий болгоход хийж байгаа чухал алхам юм” хэмээн онцолсон байна. Түүнчлэн тэд уулзалтаараа хоёр тал Солонгосын хойг болон цөмийн зэвсгийн асуудлыг холбоотой асуудлыг хамтран шийдвэрлэхийн тулд улстөрийн болон гадаад харилцааны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг хүсч байна” гэж мэдээлсэн байна.

Мөн тэднийг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талаар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсныг “Спутник” агентлаг уламжилжээ. Тэрээр хийсэн мэдэгдэлдээ “Энэ уулзалтын нааштай үр дүн нь Солонгосын хойгийн зөрчлийг энхтайвны замаар шийдэхэд хувь нэмрээ оруулж байна. Мөн хоёр Солонгосын хамтын ажиллагааг дэмжиж байгаа хэрэг юм” гэжээ.

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр Солонгосын төрийн тэргүүн нарт баярын захидал илгээжээ. Захидалд, Умард, Өмнөд Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжомд амжилттай болсонд Эрхэмсэг ноён дарга Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Умард, Өмнөд Солонгос, түүний дотор БНАСАУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм.

Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт энхийг тогтоох чиглэлд хоёр тал эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцсон нь Солонгосын хойг төдийгүй, Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагчдын бат бэх үндэс суурийг нь тавьсан 70 жилийн түүхтэй манай хоёр орны найрсаг харилцаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн төлөө Умард, Өмнөд Солонгостой цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэжээ. Ийнхүү хоёр Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг олон улсад нэлээд өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч байна.

Х.ОЮУНБОЛД, Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3 thoughts on “Хоёр Солонгосын түүхэн уулзалтыг дэлхий нийт хэрхэн хүлээж авав?

  1. Гэрэл 2018-04-30 10:15 at 10:15

    Мэдрэл муутай Трамп өөрөө уулзуулсан юм шиг л байна.Ер нь хаана гайгүй үйл явдал болно түүнийг өөрөө хийлгэчихсэн юм шиг ярьдаг мэдрэл муутай амьтан юм.

    Хариулах
  2. Баатар 2018-04-30 10:27 at 10:27

    ДЭЛХИЙ УГААСАА ТАЙВАН БАЙГАА . ХЭН Ч ДАЙНЫГ ХҮСДЭГГҮЙ. ГАГЦХҮҮ АНУ л худал хуурмаг шалтаг шалтгаанаар дайн хийж олон хүнийг ядууруулж нус нулимсаар нь хооллож ирсэн гэдгийг дэлхий ойлгож эхэлсэн.ХАРИН МОНГОЛД яг үүн лугаа ИРГЭДЭЭ ядууруулж тэдний баялгийг булааж хооллодог МОНГОЛын” АМЕРИК” ЧУУД олон байгааг удахгүй ардууд босож ТОНИЛГОХ БУЙЗАА

    Хариулах
  3. Батаа 2018-04-30 13:38 at 13:38

    Гэрэл, Баатар нарын сэтгэгдэл үнэхээр таалагдаж байна. Ер нь дэлхийг Америк л хутгаж, баялагийг нь булаан идэж байна. Дэлхийн олон орон, ард түмний дайсан бол Америк болоод байна. Болдогсон бол Америкийн тэр шуналын тулмуудыг хэдэн мянган мэргэн буучдыг томилоод устгуулчих юмсан. Тэгвэл дэлхий амармаа байна.

    Хариулах

Батаа-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн