Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Ховд голд аюул нүүрлэжээ. Өчигдөр (2017.3.27) өдөр тус голын эрэг дээр их хэмжээний машины тос асгасан байхыг илрүүлжээ.Энэ тос нь голын мөсийг хайлуулж, голд нэвтрэх аюул тун ойрхон болоод байгаа аж. Автомашины нэг милограмм тос гэхэд нэг тонн усыг бохирдуулдаг байна. Иймд гол бохирдхоос урьдчилан сэргийлэх үүднээс сав газрын захиргаа, байгаль орчны байгууллага, өлгий сумын хот тохижуулах албаны хүмүүс ажиллаж байгаа юм байна. Одоогоор хэн гэдэг этгээд энэ тосыг хэзээ асгасан нь тодорхойгүй байгаа бөгөөд албаныхан хэргийн эзнийг олж хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.
Ховд гол нь Төв Азийн гадагш урсгацгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогддог.
1 comment
“Ховд голын Баян-Өлгий аймгийн Өлгий хотын орчим урсдаг хэсэгт аюул нүүрэлжээ.” гэдэг ч юм уу бичвэл зүгээр байх, ер нь сайтууд мэдээллүүдээ хянаж байгаад хэвлэх хэрэгтэй!!!