Жүжигчин Б.Цэцэгийн “хөөрхөн” болсон төрх “худлаа” байсан гэв үү?

Долоон жилийн турш нийгмийн сайн үйлст өөрийн хувь нэмрээ оруулж буй жүжигчин Б.Цэцэг сошиалд идэвхитэй нэгэн. Турахын гайхамшигийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, хичээл зүтгэл, тууштай байдал гэж юу байдаг талаар олон эмэгтэйд урам зориг хайрласан тэрбээр өөрийнхөө амьдралын тайлангаа ярьдаг гэхэд нэг их хилсдэхгүй.
Саяхан ухаалаг утасны нүүр царай янзалдаг апплэкэшн туршиж үзээд будаггүй төрхөө уг апп-ээр уншуулсан зурагтайгаа харьцуулан нийтэлж “арай худал уу, сошиал бас арай л амьдралгүй байдаг. Дэндүү гоё болгох юм аа гэжээ. Хүмүүс түүнд харин ч бага зэрэг цайруулсан болохоос бараг хэвээрээ байна” хэмээн түүнийг угийн хөөрхөн гэдгийг сануулсан байна.