Газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаад, 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд газар өмчлөлийн ажил 18 хувьтай, нийслэлийн иргэдийн 14 хувь нь газраа өмчилж авсан байна.
Нийслэлд амьдарч байгаа 1.3 сая иргэний хувьд 14 хувь гэдэг бага тоо. Улаанбаатар хот газар нутгийн хувьд хязгаарлагдмал, суурьшлын бүсээр нь авч үзвэл шинээр газар өмчлүүлэх боломжгүй.
Монгол Улсын иргэн аймаг, сум, хот хаана ч газар өмчлөх эрхтэй, тэр дундаа Улаанбаатар хотод бол 0.07 га газар гэж тогтоож өгсөн. Тиймээс цаашид хот хоорондын замын ойролцоо юм уу, хөгжиж буй аймаг, хотуудад газар олгох ажлыг цэгцэлнэ. Аймгийн төвд 3500 ам метр, сумын төвд 5000 ам метр газар олгох юм.
2 comments
хангайтийн баянголын амын зусланг хэзээ өмчлөх вэ?
1987 оноос байсан байгуулгын зусланд нэг доор баригдсан зусланг яаж хувьчлах вэ?