Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа аж. Ингэхдээ энэ хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал өндөр байна. Тэрбээр Эрдэнэс Тавантолгой” компаниас тендерийн 17 тэрбум төгрөг завшсан гэсэн үндэслэлээр шүүхээс 3,6 жилийн ял авч байсан бөгөөд хэргийг нь Улсын дээд шүүх өнгөрсөн оны аравдугаар сард хянахдаа хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасан билээ.
Ерөнхий сайд асан Д.Алтанхуягийн хүргэн гэдгээр нь олонд танигдсан Г.Дэнзэнг АТГ-аас эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” ХХК-ыг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан хэрэгт сэжигтнээр татан гэрт нь болон ажлынх нь өрөөнд нэгжлэг хийх үед ажлын өрөөнөөс нь 19500 евро, хоёр сая төгрөг, 300 доллар бэлнээр гарч ирсэн байна. Нэгжлэг хийх өдөр еврогийн ханш 2400 төгрөгтэй тэнцэж байсан бол ам.доллар 2000 төгрөг илэрсэн байдаг. Тус газраас нийт мөнгийг 49 сая 400 мянган төгрөг гэж үнэлсэн юм.