МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг нэлээд шуурхайлан, зүтгүүлж эхэллээ. Энэ долоо хоногт болсон намын бүлгийн хурлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бусад намтай зөвшилцөж чадвал хаврын чуулганаар эцэслэнэ гэж мэдэгдсэн.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн чиг үүргийг хязгаарласан хоёр ч заалтыг тусгаад байгаа. Энэ нь хууль санаачлах болон Засгийн газарт чиглэл өгөх эрхийг нь хасах тухай асуудал юм. Гэхдээ энэ асуудал тийм ч амархан батлагдаад явчихгүй л болов уу. Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах санаа энэ цаг үед гарч байгаа асуудал ч биш юм байна. Есөн жилийн өмнө буюу 2009 онд Ерөнхий сайд асан С.Баярт энэ санаа төрж, одоо Монголын улс төрд биелэлээ олох гээд дуншиж эхэлсэн нь энэ юм.
Тухайн үед С.Баяр АНУ–аас Монголд суугаа Элчин сайд С.Минтонтой уулзахдаа энэ тухай хэлж байжээ. Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц мэдээллийг ил болгодог Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайтад С.Минтоны захидал нийтлэгдсэн байдаг. Тэнд Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө улс төр хөшигний ард ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг илчилсэн. ҮАБЗ–өөр юу ярьж, хэн ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдгийг протокол маягаар тэмдэглэсэн байдаг. Тэгвэл тухайн захиралд Оюутолгойн гэрээний асуудлаас гадна С.Баяр Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлахаар хөдөлж эхэлсэн гэдгийг тэмдэглэжээ. Марк С.Минтон захидалдаа “…Саяхан С.Баяр надтай уулзахдаа нэгэн санаа хэлсэн. Тэр Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах бодолтой байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг, ёс төдий эрх мэдэлтэй болгох хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн..” гэжээ.
Мөн “…Сүүлийн үед УИХ нь хүчирхэгжиж өөрийн шийдэх эрхээ хэрэгжүүлэхийг хичээж ирлээ. Аливаа асуудалд Ерөнхийлөгчийн эрх давамгай хандлагыг эсэргүүцэх болов…” гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх, ялангуяа Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах “хүсэл” С.Баярынх байжээ. Түүнээс хойш 2012 онд УИХ–ын сонгуульд МАН ялагдаж, С.Баярын энэ хүсэл биелэх нь бүү хэл талаар болсон. Харин 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дахин босч ирсэн байдаг. Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хасна гэдэг нь түүнийг төрийн бодлогод оролцуулахгүй, парламентад ямар ч нөлөөгүй болгоно гэсэн үг. Засгийн газарт чиглэл өгдөг эрхийг нь үгүй болгочихоор Засгийн газраасаа тусгаарлагдана.
Ингэхээр Ерөнхийлөгч гэдэг институт шоовдор хүүхэд шиг болж үлдэнэ. Ер нь Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах асуудал төдийгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг бусад намууд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Мөн МАХН–ынхан Шинэ дээд үндсэн хуулийн төслийг боловсруулан ард түмнээр хэлэлцүүлж, нэг сая гаруй хүний гарын үсэг цуглуулах аянг эхлүүлсэн. Үндсэн хуульт ёсны онолоор бол төрийн эрх мэдэл ард түмний хүсэл зоригоос эхтэй. Тэгэхээр 2009 оноос эхлэлтэй Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах энэ санаа биелэлээ олж, Үндсэн хуульд өөрчлөлт орох уу гэдгийн ард түмэн л шийдэх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2 comments
Монголчуудын нэг гайхалтай үг байдагдаа,ЗҮСИЙГ НЬ ХАРВАЛ НЭРИЙГ НЬ БҮҮ АСУУ?гэж,С.Баяр тийм л хүн юм байна,ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих саналаа есөн жилийн өмнө АНУ-ын элчин сайдад очиж хэлнэ гэдэг юу гэсэн үг вэ?харах царайнаасаа ийм амьтаныг монголчууд ямар айхтар олож хэлсэн хэрэг вэ?
Өөдгүй амиа бодсон луйварчин ,гадныхантай нийлж УЛС МОНГОЛОО ТОНОН ДЭЭРЭМДСЭН ХОГИЙН НОВШ,