Яаж би Манжийн үеийн монголоо худалдсан отго жинсний түүх МАН-ын үед намын ухуулагчдын энгэрт дэд сайд болон гялалзах эмгэнэлийг тэвчих вэ?
Яаж би Шилэн Цогоо шиг нам дагаж, 30 насандаа 800 саяын байранд залрах буруу жишгийг залууст үлгэрлэх вэ?
Яаж би Бөхчүүд шиг түмний хөрөнгөөр барьсан өргөөгөө хувийн мөнгөөр барьсан байшинтайгаа андууран хоёр хуваагдаж, хоорондоо зодолдох вэ?
Яаж би А.Сүхбатын олон эхнэрүүд шиг УИХ-ын гишүүнийг Бөхийн өргөөнд хоёр сандал нийлүүлж тавиад хоног төөрүүлтэл нь зовоох вэ?
Яаж би Д.Гантулга шиг “бандаашны хэрэг”-ээр Монголын хуулийг мухардалд оруулж, хууль зүйн сайдынхаа тархийг гашилгах вэ?
Яаж би О. Баасанхүү шиг өнөөдрийн хэлсэн үгнээсээ маргааш буцах өчүүхэн байж, өөртөө ахадсан дүр бүтээх гэж зүдрэх вэ?
Яаж би Шүүгчид шиг 3 саяын цалингаа тэрбум болтол аривжуулж, “ядуу байх нь авлигал авах үндэс” гэсэн алдарт үгээрээ ард түмний амыг таглах вэ?
Яаж би Эрдэнэтуяа прокурор шиг хууль хүчний байгууллагынханы хоцрогдлыг өөрийн биеэр илчилж, “юун олон юмаар биш ганцхан өгүүлбэр”-ээр од болох вэ?
Яаж би Эрдэнэс 5 толгойнхон шиг хамар дороосоо 268 мянган тн нүүрс хулгайд алдталаа нүдээ сохолж, чихээ дүлийрүүлэх вэ?
Яаж би Нүүрсчдийн намынхан монголын баялгийг ил далд цөлмөн, Их хуралд тасралтгүй суухыг хүлцэх вэ?
Яаж би Монголын төр хулгайчдын үүр болж, ихийг хулгайлсан нь илүү эрх мэдлийг худалдаж авдаг гаж тогтолцоог халах вэ?
Яаж би…..
Сэтгүүлч Б.Отгон
2018.04.22
10 comments
YAJ BI ENE MUUHAI YOS ZUIGUI MONGOLOROND NASIIG BARAH VE
яавал энэ дарваан хар шиг авилгалч луйварчин болох вэ таминээ
burhanii olon shavi nar mini taivan amaglan baitsgaa yileeree bolog.
Яаж би Мөнхбаясгалан шиг цензурдэж Монгол төрийн томчуудыг өмнөө гөлөлзүүлж
өөртөө үйлчлүүлж халхын шоронгийн амьдралаар атаман болж дарамтлах вэ.
яаж бид нар эх орно мөхөж байгааг хараад сууж чадаж байна аа?
Яаж би Батхүү шиг Эрдэнэт үйлдвэрийн захиралын гарын үсэг тамгыг дуурайлгаж сурах вэ?
Яаж би зэс эрдэнийнхэн шиг улсаас 500000 сая доллар зээлж чаддаг болох вэ?
Яаж би УИХ гишүүд шиг………………………………………………………………………………..
Яаж би засгийн газрын гишүүд шиг………………………………………………………….
зөв
Монголчуудыг үхэр монголчууд л гэдэг ! Хэлүүлсээр,хараалгасаар байгаад дүрдээ итгэлтэй оржээ,энэ ард олон!? Шударга ёсны төлөө тэмцэхгүй болохоор луйварчид нь галзуурч толгой пээр гарч чацга алддагийн бодоит жишээ хө!!
Яаж би 4 их сургууль төгссөн ч 4 жилийн боловсролтой Төрийн тэргүүнтэй байх вэ
Яаж би 20 гаруй жилийн амьдралаа төрд зориулсан ч 20 нас хүрээгүй бацааныг сайдаа гэх вэ
Яаж би бичиг үсэг тайлагдаагүй төрийн нарийндаа А-гаас Я хүртэл заах вэ
Яаж би 500000 төгрөгийн цалин авчихаад 5.0 сая төгрөг авдаг юм шиг нэрэлхэх вэ
yaj bi bayan hunii nohoinii hool avah hemjeenii tetgever avchaad bolj bnaaa geed humuust tetgevree osgoj helj nerelhej yavah uym be