Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү?

Өөрийнх нь талаар сурвалжилга бэлтгэсэн нэгэн телевизийн сэтгүүлчдийг болон тэдний ар гэрийнхнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тагнуулж, чагнуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болов. Уг мэдээлэлд сайд болмогцоо ЦЕГ болон ЭЦА-ны удирдлагад үүрэг өгч нэр бүхий есөн сэтгүүлч, тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнасан, түүгээр ч зогсохгүй нэгнийх нь автомашин руу буудаж айлган сүрдүүлсэн тухай бичжээ.

Энэ талаар баттай эх сурвалжуудаас лавлахад “Гүйцэтгэх ажлын тухай мэдээ, тайлангаа ЭЦА-наас тагнуулын байгууллагад өгдөг. Тийм тайлан дунд нь сэтгүүлчдийн тухай мэдээлэл байсныг тагнуулынхан шалгасан юм билээ. Түүгээр  зогсохгүй ЭЦА-ны байранд очиж холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авсан. Гэтэл тухайн өдөр жижүүрт гарч байсан дэслэгч залууг “Гаднын хүмүүс байранд нэвтрүүлээ” гэсэн шалтгаанаар холбогдох хүмүүсийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн” гэв. Өөр нэг эх сурвалжаас лавлахад “Тийм зүйл сонсох нь сонссон. Гэхдээ сайн мэдэхгүй” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах шаардлагыг АН-аас Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа бөгөөд “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой Г.Алтангийн нэр дээрх байранд 10-аад жил үнэ төлбөргүй сууж буй, УИХ-ын танхимд өмгөөлөгч Мөнхтөрийг тагнуулын ажилтан байсан гэж гүтгэсэн, Д.Гантулгыг эрэн сурвалжилж байхад Ц.Нямдорж сайд албан өрөөндөө уулзаж байсан гэх мэт асуудалд холбогдсон тул хариуцлага тооцуулахаар шаардаж буй аж.

Эх сурвалж: “Өнөөдөр”  сонин

 

10 thoughts on “Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү?

  1. бодлын хулгайч 2018-04-26 09:55 at 09:55

    АРАЙ ТЭГЖ ТЭНЭГТСЭН ЮМ БИШ БИЗ. ТЭГСЭН БОЛ Ч ДУУСЧ ДЭЭ.

    Хариулах
  2. Нэргүй 2018-04-26 10:19 at 10:19

    яриад байхаар шалгаж тогтоогоч чадахгүй л дээ та нар

    Хариулах
  3. зочин 2018-04-26 10:52 at 10:52

    Ямар нэг юманд эхлэл төгсгөл гэж байдаг нь байгалын хууль,одоо энэ хүн энэ зэрэгтэй дээрээ явсан нь дээрдээ,олны үг ортой гэгчээр олны ам нэг л биш,заавал энэ хүн сайд байх албагүй шүүдээ,хэрэв энэ ярилцлага үнэн бол маш ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн шүүдээ.

    Хариулах
  4. Иргэн 2018-04-26 11:01 at 11:01

    Үнэн үү хэрвээ үнэн бол иим байж болохгүйээ !

    Хариулах
  5. ЖАМБАЛ 2018-04-26 11:20 at 11:20

    БИТГИЙ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГАА

    Хариулах
  6. tj 2018-04-26 11:52 at 11:52

    Barimttai yarichdee hudlaa yariand chin hen itgeh be

    Хариулах
  7. Нэргүй 2018-05-01 08:15 at 08:15

    БИТГИЙ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГАА

    Хариулах
  8. Нэргүй 2018-05-01 08:16 at 08:16

    NYAMKA BOL MUNDAG SAID

    Хариулах
  9. Ganbaa 2018-05-01 08:25 at 08:25

    Ene umhii luivarching zailuulaagui tsagt mgl d shudraga yos togtohguiee
    MAN in AN in yalgaagui ihenh ni hulgaichuud yum bna
    Ter Hurelbaatar gej tsaichihsan hulgaichiig saidaas ni nen darui ogtsruulaad eruu uusgej shalgah heregtei! Tursun nutgaa tsulmuj ard tumniihee umch baylgiig hariihan zarj bayjdah tsevdeg setgeltei luivarchung shorond hataah tsag irnr gedegt itgeltei bna

    Хариулах
  10. Нэргүй 2018-05-01 08:30 at 08:30

    Ийм их дуулиантай хэрэг ч жүжиг байдаг даа, дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэгчээр…

    Хариулах

Ganbaa-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн