М.Энхболд АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолтой байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2018 оны хаврын чуулганы нээлтэн дээр үг хэлэх үеэрээ: “Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж буй. АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж олон түмэн та бүхнээс шаардаж байна.

АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа. Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна.” хэмээн мэдэгдсэн билээ. Улмаар 4 сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар албан ёсны мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ. Иймээс ч өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулна. Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” хэмээсэн билээ. Харин энэ үйл явцын тухай өчигдөр АТГ-ын удирдлагууд: “Хуулийн заалтын хувьд уг нь маш тодорхой заасан байгаа, 6 жилийн хугацаагаар томилогдоно гэж. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бидэнд хууль тайлбарлах эрх байхгүй. Хууль зүйн ухааны эрдэмтэн судлаач нараас хөндлөнгийн байдлаар тодруулга авсан нь дээр болов уу.

Хуулийн үндэслэл байгаа эсэх, санал болгох процедур нь хуульд заасны дагуу явагдсан эсэхийг томилох эрх бүхий байгууллага болох УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн хариуг өгөв. Эх сурвалжуудын хэлж буйгаар УИХ-ын дарга М.Энхболд “АТГ-ын дарга 6 жилийн хугацаагаар томилогдоно” гэх заалтыг иш үндэс болгон, санал асуулгын дүнг үндэслэн Монгол Улсын Ерөнхйилөгчийн УИХ-д өргөн барих АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийг хүлээн авахгүй, Х.Энхжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв гэсэн байр суурин дээрээ хатуу зогсох ажээ.

Эх сурвалж: Sonin.mn

3 thoughts on “М.Энхболд АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолтой байна

  1. aaaa 2018-04-26 09:26 at 09:26

    ATG dargiig sol .M ENHBOLD hamaagvi solih yum bol M ENHBOLD ooroo bas barigdana.

    Хариулах
  2. OРСОО 2018-04-26 09:58 at 09:58

    Миеэгийн зөв. Ерөнхийлөгч болгон АТГ даргыг томилох хэрэггүй. Худлаа сүржигнэсэн гарууд хэлмэгдүүлэлт хийж олон хүнийг тамлана даа.Энхжаргал нь ажлаа хийж л байан ш тээ. Урд нь хэзээ байтлаасаа 2 ын 2 ерөнхий сайд байсан хүнийг хорьж байлаа даа

    Хариулах
  3. bat 2018-04-26 15:09 at 15:09

    Ene huniig маш хурдан солих хэрэгтэй

    Хариулах

aaaa-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн