“100 айл”-ыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар Нийслэлийн авто зам хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Хотын захирагчийн ажлын албаны төлөөлөлтэй уулзаж үүрэг чиглэл өгсөн байна.
Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн Барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн дарга Ч.Гантулга үүрэг болгов.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “НМХГ ажлаа эрчимжүүж холбогдох байгууллагуудтай ажлын уялдаагаа бий болгож 5-р сард багтаан ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг нэг мөр цэгцэл. Мөн үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх төрлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зөвхөн шаардлага өгөөд зогсохгүй тодорхой үр дүн гаргаж ажилла.
Ямар ч цаг үед нөхцөл байдал бүрэн хэмжээнд хэрэгжих ёстой. Тиймээс шаардлагаа хүргүүлээд хаядаг биш араас нь бүрэн гүйцэд анхаарч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн авто зам хөгжлийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, газрын алба нийлээд авто замын зураг төслөө хийх ажлыг тавдугаар сарын 15-наас өмнө бэлэн болгох үүрэг өглөө. Үүнд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтыг газрын алба даруй шийдвэрлэ” гэв.
1 comment
хотынхоо захруу гаргах нь зөв шүү хотын төвдөө шахуу барилгын материал зарж тоос шороотойгоо хутгалдаадзаваан бохир дээрээс нь элдэв хэрэг төвөг гарна замын түгжрээ үүсгээд үнэхээр аймаар газар 100 айлын орчим