БНСУ-ын Сөүл хотын нийтийн тээврийн автобусанд хоол идэх болон юм ууж болохгүй гэсэн журмыг автобус үйлчилгээний компаниуд гаргажээ.
Энэхүү журам саяхнаас хэрэгжиж эхэлсэн аж. Зорчигчид замын хөдөлгөөнд оролцож байгаа автобусанд юм идсэнээр санамсаргүй унах, бэртэх байдалд хүргэдэг төдийгүй бусад зорчигчдын бие, хувцсыг бохирдуулж, тав тухтай зорчих байдлыг алдагдуулах явдал байнга гардаг байна.
Тиймээс дээрх журмыг батлан хэрэгжүүлж байгаа гэнэ. Жолооч нар автобусанд соруултай ундаа, ил задгай хоол барьсан болон юм идэж байгаа зорчигчдыг суулгахаас шууд татгалзаж эхэлжээ. Уг журмыг зорчигчид журмыг сайн биелүүлж байгаа ч автобусны буудал дээрх хогийн савны хүрэлцээ багатайн улмаас ил задгай хог хаягдлын хэмжээ нэмэгдэх болжээ. Иймээс Сөүл хотын захиргаанаас хог хаягдлын асуудлыг шийдэхээр ажиллаж байна.