08:30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд “ЗАЛИЛАХ” гэмт хэргийн оноогийн нохцол байдал, урьдчилан сэргийлэх арга замууд сэдэвт зовлогоон болно.
09:00 цагт “Нийгэмшүүлэх цирк”-ийн дасгалжуулагч багш, нийгмийн ажилтанг бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна. “Нийгэмшүүлэх цирк”бол дэлхийд алдартай Канадын Нарны цирк корпорацийн боловсруулсан олон улсын томоохон хөтөлбөр бөгөөд дэлхий даяар хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд, залуусын хувь хүний болон нийгмийн харилцааны ур чадварыг дэмжих сургалт, хүмүүжлийн өвөрмөц арга барил болгон хэрэглэж байна. Энэхүү хөтөлбөрийг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Японы хүүхдийг ивээх сайн хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Циркийн урлагт суурилсан хүнд нөхцөл дэх хүүхэд, залуучуудтай ажиллах нийгмийн ажлын шинэлэг арга барил болох “Нийгэмшүүлэх цирк” сургалтыг зохин байгуулах дасгалжуулагч багш, нийгмийн ажилтнуудыг бэлтгэх, чадавхижуулах сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 23-27 ны өдрүүдэд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуульд зохион байгуулагдана. Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29, 25, 55, 70 дугаар дунд сургуулийн багш нар, “Нарт хангай” хүүхэд хамгааллын төвийн ажилтнууд, Насан туршийн боловсролын үндэсний төв, түүний харьяа БЗД, СБД –ийн Албан бус/ насан туршийн боловсролын төвүүдийн багш нар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны ажилтнууд зэрэг нийт 21 хүн хамрагдаж байна.
11.00 цагт Шүүгчдийн хууль бус үйлдэл, тэднийг Шүүхийн ёс зүйн хороонд өгөх асуудлаар иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт УИХ дэлгүүрийн баруун талд Пийс тауэр-ийн 12 давхар 1207 тоотод, Улс төр менежментийн академийн байранд иргэний нийгмийн байгууллагууд хамтран “ИХ ЦААЗ”-ын төсөл боловсруулж дууссан талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Иргэний нийгмийн байгууллагууд МАН-аас дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа ба улс төр дэх улс төрийн намуудын ороцоог хязгаарлах талаар өөрсдийн хувилбарыг тусгасан шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. 1
2.00 цагт “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс Монгол уяачдын улсын чуулганыг зохион байгуулах, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын баяр наадмаар монгол морьдыг уралдуулах болон морин уралдааны сонгомол төрлүүдийг хөгжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ. 16:00 цагт ХНХЯ нь Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төслийн хүрээнд 2016 оны 12 сард Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт, хандлага өгөх “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”-ын сургалтын үндэсний хэмжээний 16 хөгжлийн бэрхшээлтэй сургагч багшийг бэлтгэн гаргасан. Эдгээр сургагч багш нар 1 жилийн хугацаанд 160 гаруй байгуулагад сургалт зохион байгуулж нийт 6000 гаруй хүний хандлага ойлголтыг нэмэгдүүлээд байна. Харин 2018 оны 4 дүгээр сарын 10-24-ний өдрүүдэд 2 дахь ээлжийн 16 сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна. Уг сургалтын хаалтын ажиллагаа буюу сургагч багш нарын сертификат гардуулах ёслол болох гэж байна. Ёслолын арга хэмжээнд ХНХЯ-ны төлөөлөл, ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцох тул эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна.