2018-04-24 08:391min00

Ким Чен Ун эмгэнэл илэрхийлэв

kima
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр  нийслэл Пхеньян хот дахь Хятад улсын ЭСЯ-нд очин эмгэнэл илэрхийлжээ. Хятадын 32 жуулчин зам тээврийн ослоор амиа алдсантай холбогдуулан тэрбээр ийнхүү гашуудсан юм. Мөн тэрбээр  гэмтэж бэртсэн хүмүүсийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт очиж, тэднийг хурдан эдгээхийн төлөө чадах бүхнээ хийхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон гэнэ.
Тус улсын Хуанхэ мужид өнгөрсөн долоо хоногийн ням гаригт зам тээврийн ноцтой осол болж Хятад болон Умард Солонгосын иргэд амиа алдсан юм.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй