УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардах бичиг хүргүүлж буй талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэв. Бичигт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцрох ёстой гэж үзжээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах нар “Хотгор шанага”-ын уурхайн лицензыг зарсантай холбоотойгоор түүнийг АТГ-аас шалгаж байгаа. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь ноглогдсон.
Ц.Нямдорж сайдын түрээсийн байр бол Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Ш.Батхүү, Төрийн банкнаас гаргасан Г.Алтангийн зээлтэй хамааралтай. Энэ асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргасан ч АТГ-д шалгуулах ёстой гэсэн хариуг өгсөн. Ц.Нямдоржийн асуудал бодит зүйл дээр нотлогдож байгаа учраас огцрох үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс энэ хоёр сайдыг огцруулах ёстой гэж үзээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж байна” гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуваарын дагуу ээлжит хурлаа хийсэн. Хурлаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд мөн дээрх асуудлыг хэлэлцээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайд огцрох ёстой гэж үзсэн бололтой.
2 comments
Энэ хэнд ч хэрэггүй хөгшин ухна,
Ардчилсан нам гэж нэг сонин нам монголд байнаа. Хувь хүний түрээсийн байр ярисаншигээ суух юм. Даяар дэлхий технологийн зуунд дэвшээд хүн төрөлхтөн энэ зууны дэвшлийн төлөө өрсөлдөж байхад эх орны 2050 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ёстой ардчилсан нам нэг иймэрхүү л байна даа. Монголд ирээдүй алга