Зургаан настай А.Хүслэн Жюү жицүгийн Дэлхийн аварга боллоо

2018-04-23 14:371min4
mundag

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд эх орноо төлөөлөн оролцсон зургаан настай, Монголын хамгийн отгон тамирчин А.Хүслэн дэлхийн аварга боллоо.

Тэрээр Kids-2 ангиллын 23 кг-ын жинд алтан медаль хүртсэн байна. Тус тэмцээнд дэлхийн 1000 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас 30 тамирчин өрсөлдөж, 17 алт, 7 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, “Garuda” клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, “MONDE BJJ” клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медалийн эзэд болсон байна. Сэлэнгэ аймгийн “Шинэ Бадрах” дэвжээний тамирчин З.Содбилэг алт, цагаан бүсний ангилалд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний М2 ангиллын 77 кг-ын жинд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний 62 кг-ын жинд Хилчин спорт хороо, Гаруда клубын тамирчин Г.Монголжин хүрэл, охидын шар бүсний ангилалд Т.Ариунзаяа алтан медаль, Нандин-Эрдэнэ алт, Энхбулаг мөнгөн медаль тус тус хүртжээ.

4 сэтгэгдэлтэй

  • unshigch

    2018-04-23 15:14 at 15:14

    ene mundag hyyhdeer yneheer baharhaj baina…. Bayar hyrgej amjilt hysie

    Хариулах

  • зочин

    2018-04-23 15:55 at 15:55

    mundag duu nartaa bayr hurgie. iluu ih amjilt gargaarai

    Хариулах

  • Зочин

    2018-04-23 16:59 at 16:59

    Зарим хүүхдүүдийн нэр усыг яагаад бичихгүй байгаа юм бэ? Бүгдийг нь бичиж мэдээлбэл сайн байна.

    Хариулах

  • дон

    2018-04-24 16:43 at 16:43

    Сайхан мэдээ байна Монгол улсын ирээдүйд би их итгэл тавьдаг юм шүү

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй