Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом өнөөдөр Монголд ирнэ – updown.mn

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом өнөөдөр Монголд ирнэ

Спортын түүхэн дэх хамгийн том тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом өнөөдөр Монгол Улсад зочлох гэж байна.

Энэхүү цомыг өнөөдөр 10 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулна. Мөн өдөр үзэгч олонд нээлттэйгээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Супер цомын тоглолт” болон “Оддын Хөлбөмбөг” тэмцээнүүдийг тус тус зохион байгуулах гэж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээний дараа буюу 13:00-20:00 цагийн хооронд “Алтан цом” Шангри-Ла Моллд олон нийтэд нээлттэйгээр байрлах юм.

One thought on “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом өнөөдөр Монголд ирнэ

  1. зочин 2018-04-23 10:24 at 10:24

    Сайхан ижилхэн хийчихсэн хулхи цом л ирнэ ш дээ, мэдээж жинхэнэ цомыг ингээд аялуулж байна гэж хэзээ ч үгүй. Олон жилийн өмнө дэлхийн аваргын энэ цом алдагдаад дахиж хийсэн болохоор одоо дахин алдахыг юу гэж бодохов дээ.

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн