Спортын түүхэн дэх хамгийн том тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом өнөөдөр Монгол Улсад зочлох гэж байна.
Энэхүү цомыг өнөөдөр 10 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулна. Мөн өдөр үзэгч олонд нээлттэйгээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Супер цомын тоглолт” болон “Оддын Хөлбөмбөг” тэмцээнүүдийг тус тус зохион байгуулах гэж байна.
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа буюу 13:00-20:00 цагийн хооронд “Алтан цом” Шангри-Ла Моллд олон нийтэд нээлттэйгээр байрлах юм.
1 comment
Сайхан ижилхэн хийчихсэн хулхи цом л ирнэ ш дээ, мэдээж жинхэнэ цомыг ингээд аялуулж байна гэж хэзээ ч үгүй. Олон жилийн өмнө дэлхийн аваргын энэ цом алдагдаад дахиж хийсэн болохоор одоо дахин алдахыг юу гэж бодохов дээ.