БОАЖЯ-ны гурван албан тушаалтныг авлига авч байхад нь АТГ-ын алба хаагчид тусгай ажиллагаа явуулж үйлдэл дээр баривчилсан тухай мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгааг АТГ-т баригджээ…” хэмээн твиттер хуудаснаа жиргэснээр олны анхааралд өртөж, шуугиан дэгдээсэн билээ.
Энэ хэргийн эзэн нь тус салбарын сайд Д.Оюунхорлын баруун гар гэдгээр олонд танигдсан Д.Даваасамба болон Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нар 200 сая төгрөг авсан болох нь ил болсон.
Д.Даваасамба нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн алба хашдаг байсан юм. Тэднийг их хэмжээний хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл өгсөн хэргээр холбогдох албаныхан шалгаж буй юм. Тэгвэл сайд Д.Оюухорол шийдвэр гаргаж энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
\