Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
С.Гансэлэм: Гар нь хугарсан юм байхгүй – updown.mn

С.Гансэлэм: Гар нь хугарсан юм байхгүй

Аймгуудын Засаг дарга нарын тансаглал хийгээд тэдний балаг дуусахгүй. Энэ сарын 9-нд Говь Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо “зодож” гарыг нь хугартал гэмтээсэн хэргийн дуулиан олны анхаарлын төвд байна.   Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд тэд албан тушаалаас  болж маргалдан, нударга зөрүүлэх үед УИХ-ын гишүүн Раднаасэд болиулж дийлээгүй гэх.

Засаг даргадаа зодуулсан орлогч В.Рэнцэндорж уг нь Засаг даргаар томилогдох нь гэсэн хүлээлттэй, энэ шийдвэр нь аймгийн ИТХ-аар баталгаажсан байтал тухайн үеийн Ерөнхий сайд томилоогүй аж. Тиймээс  УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах орон нутгийн удирдлагыг сонгох асуудлаас үүдэн С.Гансэлэмтэй нударга зөрүүлэхэд хүрсэн байна. Харин орлогчоо зодож гэмтээсэн гэх аймгийн Засаг дарга С.Гансэлэм энэ хэргийн талаар ” Наад улсууд чинь сонин л юм  яриад яваад байгаа юм. В.Рэнцэндорж өөрөө л уг нь намайг цохих гэж байгаад л гарынхаа сарвууг гэмтээсэн. Гар нь хугарсан юм байхгүй” гэх тайлбарыг өгчээ. Хохирогч болоод буй орлогч  В.Рэнцэндорж хувийн эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд удахгүй хуулийн байгууллагад хандахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.

 

 

 

 

5 thoughts on “С.Гансэлэм: Гар нь хугарсан юм байхгүй

  1. Нэргүй 2018-04-21 09:45 at 09:45

    БАЦААН байхдаа дандаа л гүвшүүлдэг байждээ. Нүүрний нь шарх сорви нь илт байна.

    Хариулах
  2. Chimgee 2018-04-21 13:59 at 13:59

    Ene hurriig solih heregtei. Heniig ni ch bish shal uur hun tabimaar uym daa

    Хариулах
  3. иргэд 2018-04-22 20:29 at 20:29

    Төрийн нэр бузарласан ийм нэг хогын новшнуудыг хүн мундсан бишдээ заавал аймгийн даргаар тавих ямар хэрэг байна,ийм зарчимгүй замбараагүй байдлаас нь харахлаар өнөөх л төрийн албыг имөнгөөр үнэлэх тухай хэдэн новшнуудын ярьж байсан чихэнд сонсогдоод байх юм

    Хариулах
  4. лог 2018-04-23 21:08 at 21:08

    “Анхны хайр” гэдэг кинонд “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээ ш дээ” гэдэг шиг юм болоо юу. Ган сэлэмээр сэлэмдсэн юм чинь гар нь хугаралгүй яахав

    Хариулах
  5. Нэргүй 2018-04-25 17:06 at 17:06

    hogiin shaar bgaa yumdaa bolovsorolguie zaluudaa

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн