Аймгуудын Засаг дарга нарын тансаглал хийгээд тэдний балаг дуусахгүй. Энэ сарын 9-нд Говь Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо “зодож” гарыг нь хугартал гэмтээсэн хэргийн дуулиан олны анхаарлын төвд байна.   Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд тэд албан тушаалаас  болж маргалдан, нударга зөрүүлэх үед УИХ-ын гишүүн Раднаасэд болиулж дийлээгүй гэх.

Засаг даргадаа зодуулсан орлогч В.Рэнцэндорж уг нь Засаг даргаар томилогдох нь гэсэн хүлээлттэй, энэ шийдвэр нь аймгийн ИТХ-аар баталгаажсан байтал тухайн үеийн Ерөнхий сайд томилоогүй аж. Тиймээс  УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах орон нутгийн удирдлагыг сонгох асуудлаас үүдэн С.Гансэлэмтэй нударга зөрүүлэхэд хүрсэн байна. Харин орлогчоо зодож гэмтээсэн гэх аймгийн Засаг дарга С.Гансэлэм энэ хэргийн талаар ” Наад улсууд чинь сонин л юм  яриад яваад байгаа юм. В.Рэнцэндорж өөрөө л уг нь намайг цохих гэж байгаад л гарынхаа сарвууг гэмтээсэн. Гар нь хугарсан юм байхгүй” гэх тайлбарыг өгчээ. Хохирогч болоод буй орлогч  В.Рэнцэндорж хувийн эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд удахгүй хуулийн байгууллагад хандахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.

 

 

 

 

By updown

5 thoughts on “С.Гансэлэм: Гар нь хугарсан юм байхгүй”
  1. БАЦААН байхдаа дандаа л гүвшүүлдэг байждээ. Нүүрний нь шарх сорви нь илт байна.

  2. Төрийн нэр бузарласан ийм нэг хогын новшнуудыг хүн мундсан бишдээ заавал аймгийн даргаар тавих ямар хэрэг байна,ийм зарчимгүй замбараагүй байдлаас нь харахлаар өнөөх л төрийн албыг имөнгөөр үнэлэх тухай хэдэн новшнуудын ярьж байсан чихэнд сонсогдоод байх юм

  3. “Анхны хайр” гэдэг кинонд “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээ ш дээ” гэдэг шиг юм болоо юу. Ган сэлэмээр сэлэмдсэн юм чинь гар нь хугаралгүй яахав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн