Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 21-р зууны санхүүгийн улаан цагаан луйвар

Монгол улс зах зээлийн нээлттэй эдийн засгийн харилцаанд шилжээд 20 жилийн нүүрийг үзэж байгаа ч Ардчилсан Монгол улсын Хамтарсан Засгийн газар, түүхэнд анх удаа үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашигт нийцүүлэн, тэдгээрийн санхүүгийн луйврыг ард түмнийхээ хөрөнгөөр барьцаалан баталгаажуулж өгөв.

Олон улсад мөрдөгдөж буй бизнесийн хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулалт шууд ба шууд бус хоер хэлбэрээр хийгддэг. Шууд хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрын дүрмийн сангийн тодорхой хэсгийг болон дэд бүтцийн обьектэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулж, төрийн өмчийг хувийн эзэмшил, менежментэд шилжүүлдэг бол шууд бус, багцын хөрөнгө оруулалтаар санхүүжилтийн үйл ажиллагаанд болон шийдвэр гаргалтанд хяналт тавих боломжгүй,нийт үйлдвэрлэлийн зардлыг санхүүжилтийн давуу эрхийн хувьцааны хэлбэрээр хөрөнгө оруулалтад тооцож,ирээдүйд бүтээгдэхүүн борлуулалтын ашгаас давуу эрхийн хувьцааны ноогдол ашиг болон хүүгийн хуримтдлагдсан төлбөрийг эн тэргүүн ээлжинд шаардаж гаргах эрх эдлэх замаар хэрэгжүүлдэг.

Үүгээрээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан санхүүжүүлэх давуу эрхийн хувьцаа нь шууд хөрөнгө оруулалт бус , багц хувьцааны , давуу эрхийн санхүүгийн луйвар , өндөр хүүтэй санхүүгийн давхар түрээс , шууд бус хөрөнгө оруулалтын нэгэн хэлбэр юм. Гэрээнд зааснаар Айвенхоумайнз Монголиа инк \АММИ\ ХХК нь \цаашид хөрөнгө оруулагч\ Монгол улсын компаний тухай хуулиар байгуулагдсан ХХК бөгөөд толгой компани болох Айвенхоумайнз ЛТД нь 1995 онд Канадын Юкон улсын бизнесийн корпорацийн хуулийн дагуу бүртгүүлсэн нээлттэй корпораци \incorporated\, 1997 онд дүрмийн сангаа хязгааргүй тооны нэрлэсэн үнэгүй энгийн хувьцаа, мөн хязгааргүй тооны давуу эрхийн хувьцаа болгон өсгөсөн , Нью Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр IVN нэрээр бүртгэлтэй, 2009 оны 3 улиралд зах зээлд 378 сая ширхэг энгийн хувьцааг гаргасан ба компаний хувьцааны зах зээлийн бодит үнэлгээ Торонтогийн хөрөнгийн биржид 1,8 миллард ам. доллар, Нью Йоркийн хөрөнгийн биржид 2,3 миллард ам доллар байсан ба хөрөнгө оруулалтын гэрээ хийсний дараа нэмэлт хувьцаа гарган нэгж хувьцааны үнэ 25 канад доллар буюу 2 дахин өссөж компаний зах зээлийн үнэлгээ мөн тэр хэмжээгээр нэмэгдээд байна.

Энэ үнэлгээ , мэдээж АММИ ХХК-д шууд хамааралтай бөгөөд Засгийн газрын ажлын хэсэг Айвенхоумайнзийн хувьцаа эзэмшиигчдын хувьцааны хөрөнгө болох АММИ ХХК-ний Оюутолгой төсөлд орсон 1,0 тэрбум ам. долларын бодит хөрөнгө оруулалтыг санхүүгийн аудит шалгалтгүйгээр , хувь нийлүүлэгчдийн зээл хэлбэрээр тооцож, жилийн 9,9% дээр АНУ-ын хэрэглээний индексээр нэмэгдүүлсэн хүүг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцохоор тусгасан нь өнөөдрийн байдлаар хувь нийлүүлэгчдийн зээлийн төлбөрт ойролцоогоор 123 сая ам. долларын хүү нэмэгдэж, зээл,хүүгийн төлбөрт 1,123 тэрбум ам. долларын өр үүсгэж, 2013 оны 3 сар хүртэл 3,369 тэрбум ам. долларын өртэй болж байгаа нь Айвенхоумайнз компаний хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрөнгийг хууль бусаар дээрэмдсэн, өмчлөх эрхт нь халдсан улаам цайм санхүүгийн хувьцааны луйвар бөгөөд цаашид Айвенхоугийн хувьцаа эзэмшигчидийн зүгээс хөрөнгийн маргаан үүсгэх бодит нөхцөл байдал үүсээд байгааг Монгол улсын хууль хяналтын байгууллагууд болон Улсын Их хурал Аюулгүй байдал гадаад бодлого, Хууль зүйн байнгын хороо анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Нууц байсан хувь нийлүүлэгчдийн гэрээгээр АММИ ХХ \нээлттэй хувьцаат \ компанийг цаашид Оюутолгой ХХК\ хаалттай хувьцаат \ компани болгон өөрчилж, хувь нийлүүлэгчид нь Британийн Виржинийн Аралын улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Оюутолгой \АйБиВи\ ХХК, Нидерланд улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Оюутолгой нидерланд \БиВи\, Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан , төрийн өмчит компани “Эрдэнэс МГЛ” ХХК болгон өөрчилж , Төрийн өмчит компани нь шинээр өөрчлөн байгуулагдсан Оюутолгой компаний энгийн хувьцааны 34% эзэмшиж, энэ хувьцаанд оногдох хөрөнгийг Айвенхоу компаний хувьцаа эзэмшигчид санхүүжүүлэх хувьцаа хэлбэрээр төлөх үүрэг хүлээж үүнд мөн 9,9% дээр АНУ-ын ХҮИ-ээр нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд тусгажээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний 9,5-д Оюутолгой төсөлд шинээр нэмж оруулах хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4,0 тэрбум орчим ам. доллар \анх оруулж ирсэн гэрээний төслөөс 1,0 тэрбум ам. доллар бууруулсан \ гэж гэрээнд заасан ба үүний төрийн эзэмшилийн 34% нь 1,176 тэрбум ам. доллар болж байна. Гэрээнд заасны дагуу эхний 8 жилд ноогдол ашиг хувиарлахгүй хувилбараар тооцвол энэ хугацаанд зээлийн хүүд 1,157 тэрбум ам. долларын хүүгийн өр хуримтлагдаж, санхүүжүүлэх хугацааны эцэст төрийн өмчийн компаний энгийн хувьцааны эзэмшилийн хуримтлагдсан өр 2018 онд 2,333 тэрбум ам. доллар болж энэ өр цаашид ямар хэмжээнд хүртэл өсөх нь тодорхой бус ба хэд хэдэн хувилбараар тооцоог хийж үзэхэд наад зах нь 20 жил цаад тал нь 30 жилийн дараа Монголын тал ноогдол ашиг авч эхлэх учраас Монголын талд зээлээр энгийн хувьцаа эзэмших нь ашиггүй хувилбар болох нь тодорхой байна.

Мөн Монголын тал цөөнхи хувьцаа эзэмшигчийн хувьд Оюутолгой компаний ТУЗ-д санал гаргаж, ноогдол ашиг хувиарлах,үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтын бодлого зэрэгт нөлөөлөх боломжгүй юм. Түүгээрч үл барам Монгол улсын компаний тухай хуулийн ашиг сонирхолын зөрчилтэй хэлцэлийг хязгаарласан Компаний хуулийн 12 дугаар бүлгийг хувь нийлүүлэгчдийн гэрээний 5.2-т хязаарласан заалт оруулсан нь Монгол улсын компаний тухай хуулийн заалтыг зөрчин, олонхи хувьцаа эзэмшигч Айвенхоу болон түүний хамааралтай этгээдүүдийн эрх ашгийг хамгаалсан, цөөнхи хувьцаа эзэмшигч Монголын талын эрх ашгийг боймолсон шудрага бус хэлцэл болсон байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний үндэслэлд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн Айвенхоумайнз компаний хувьцааны арилжааны хөрөнгөөр санхүүжүүлэхээр заасан ба Оюутолгой төсөлд нэмэлт хөрөнгө оруулалтын 66% буюу 2,640 тэрбум ам. долларын хөрөнгөд шаардагдах хэмжээний санхүүжүүлэх хувьцааг Оюутолгой компаниас гарган энэхүү хувьцааг Айвенхоу, түүний томилсон Рио Тинто групп, эсхүл Айвенхоугийн салбар компианууд тэрүүн ээлжид эзэмшин, улмаар санхүүжүүлэх хувьцаа нь давуу эрхийн хувьцаанд хөрвөж, улирал тутамд ноогдол ашиг төлөх, төлөөгүй тохиололд хуримтлуулж тооцох, ноогдол ашгийг тооцохдоо АНУ-ын инфляцийн түвшингээр өсгөж тооцох, давуу эрхийн хувьцааг шаардаж гаргах эрх эдлэх, санхүүжүүлэх хувьцаанд 9,9% дээр АНУ-ын ХҮИ-ээр нэмэгдүүлсэн хүүг тооцож байхаар гэрээнд заасан байна.

Санхүүжилтийн хугацааг хувь нийлүүлэгчдийн гэрээнд гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш 6 жилийн хугацаанд үйлчлэхээр заасан байна. Тэгвэл санхүүжилтийн хугацаанд 1,948 тэрбум ам. долларын санхүүжүүлэх хувьцааны хүүгийн өр, давуу эрхийн хувьцаанд хөрвөснөөс хойшхи хуримтлагдсан ноогдол ашиг 792 сая ам. долларын өр , нийт 2,740 тэрбум ам. долларын өр үүсэж байна.

Гэрээний нөхцлөөс харахад Айвенхогийн хувьд маш олон давуу боломж олгогдсон ба ямарч хэлбэрээр хөрөнгө оруулсан байлаа гэхэд Айвенхоу болон түүнд хамааралтай этгээдүүд эхний ээлжинд авсан бүх зээлээ хүүгийн хамтаар төлүүлэх, Айвенхоугийн хөрөнгө оруулсан гэх хувь нийлүүлэгчдийн зээл 1,0 тэрбум ам. долларын өр хүүгийн хамт төлөгдөх, Айвенхоуд хамааралтай этгээдээс авсан бүх зээлийг хүүгийн хамт төлсөн байх, санхүүжүүлэх хувьцаанд тооцсон ноогдол ашгийг хүүтэйгээр эргүүлэн төлсөн байх, бусад давуу эрхтэй хувьцааны хуримтлагдсан ноогдол ашгийг төлсөн байх энэ бүх өр төлөөсийн дараа Төрийн өмчийн компанийн энгийн хувьцаанд ноогдол ашиг хувиарлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

Тийм учраас Монголын тал ойрын ирээдүйд ногдол ашиг авах боломжийг хаагаад зогсохгүй авсан зээлийнхээ хүүнд маш их алдагдал хүлээж, Оюутолгой компаний ашгийг үндсэндээ Айвенхоу хүртэх боломжийг бүрдүүлсэн байна. Ийнхүү Айвенхоу компани нь Оюутолгой ордын баялгийг үнэлж хувьцаа гарган энэхүү хувьцаанаас оруулсан хөрөнгө оруулагч нарын хувьцааны хөрөнгийг Оюутолгой компанид санхүүжүүлэх хувьцаа хэлбэрээр жилийн 12,3-12,5% хүүтэй зээлээр санхүүжүүлж, ,санхүүгийн түрээсийн зуучийн үүргийг гүйцэтгэн, улмаар уг санхүүжүүлэх хувьцааг санхүүжүүлэлтийн хугацаа дуусны Оюутолгой компаний давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх замаар компаний 66% хувьцааг эзэмшиж , улирал тутам хуримтлуулсан ноогдол ашиг тооцож байгаа нь санхүүгийн илт луйвар Айвенхоумайнз компаний хувь нийлүүлэгч нарыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Хамгийн энгийнээр ойлгоход Засгийн газар ба гадаадын хөрөнгө оруулагч нарын хооронд Оюутолгой ордыг ашилах талаар тохиролцоод буй төсөл нь санхүүгийн томоохон хэмжээний гүйлгээ юм. Монгол улсын хувьд газар доор байгаа нөөц баялаг нь ихээхэн хэмжээний санхүүгийн хөрөнгө буюу актив , гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн биет хөрөнгө, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах шууд гарц, хөрөнгө босгох менежментийн ур чадвар зэрэг нь мөн актив хөрөнгө бүрдүүлэх үндсэн нөхцөл юм .

Тийм учраас энэхүү том хэмжээний санхүүгийн гүйлгээний гэрээ хэлцэл хийх зорилго нь хоёр тал өөрсдийн тус тусын активыг нийлүүлж нэг үйл ажиллагаа болгож, ашиг алдагдал, эрсдлийг хуваалцаж, аль нэг тал нь энэ хүү хэлэлцээрийн нөхцөлийг өөртөө давуу ашигтайгаар шийдвэрлэх учиргүй . Өнөөдрийн байдлаар энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монголын тал хөрөнгө оруулалтын зээлийн бүх эрсдлийг үндсэн хуульд заасан төрийн өмч болох ашигт малтмалын нөөцөөр барьцаалан, үйлдвэрлэл ашиглалтанд ороод алдагдал нөхөх 8 жилийн хугацаанд 15,608 тэрбум ам. долларын өрийг Айвенхоу болон түүний хамааралтай этгээдэд эргүүлэн төлөхөөр байгаа нь Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 3 дахин эргүүлэн төлж байна.

Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимир

3 thoughts on “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 21-р зууны санхүүгийн улаан цагаан луйвар

  1. mjl 2018-04-20 10:56 at 10:56

    1000 -nii luivar

    Хариулах
  2. Гэрэл 2018-04-20 15:51 at 15:51

    Ийм гэрээ байгуулаад өөрсдөө асар их хахуул авчихсан юм чинь. одоо эд нарын буруутай тогтоогдвол гэрээг засах боломж гарч ирнэ.Оюу толгой чинь одоо ч ашигтай ажиллаж байгаа тайлан тэнцлээ гаргахдаа алдагдалтай гаргаад л манай ТУЗ ын мангарууд хахуул авчихсан бас дээр мэдэхгүй юм чинь яаж ашигаа алдагдал болгож байгааг мэдэхгүй шүү дээ.Чдаж 34% иа хүүгүй зээл болгох мөн богино хугацаанд ашигаас нь суутган тооцож төлжж барагдуулах ёстой шүү дээ, ядаж л

    Хариулах
  3. Huulit yos batajtugai. 2018-04-25 19:28 at 19:28

    eniig zasaj chadval Mongold shudarga huuli yos heregjij ehelj bn gej bodoj ehelchmeer bnaa

    Хариулах

mjl-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн