Монгол Улсын хамгийн олон захиралтай байгууллага бол Төрийн банк. Энэ банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг болдог. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг 3-н орлогч захирал бий. Тэдний доор чиглэл бүрээ хариуцсан 7-н захирал ажиллана. 7-н захирлын доор 15 газар ажиллах бөгөөд бүгд захирлуудтай.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн итгэлт дүү Д.Баярсайхан захирлын сард авдаг цалин нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа юм. Үүнээс гадна Д.Баярсайханы ажлаа аваад халсан өмнө долоон захирлын зарга Захиргааны шүүх дээр явж байна. Анхан шатны шүүх саяхан хуралдаж, халагдсан долоон захирлын талд шийдвэр гаргасан. Шүүхийн процесс энэ чигээрээ яваад дуусвал Төрийн банкнаас ажлаас халагдсаны тэтгэмжээ бүгд авна гэсэн үг. Тус банкны орлогч захирал Г.Тогтохбаатар, орлогч захирал Б.Энхсайхан, Эрсдэл хариуцсан захирал Б.Дэлгэрбаяр нар нь өмнөх засгийн газрын үед Төрийн банкинд таван сар ажиллаад халагдахдаа тус бүр 18 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж буюу дунджаар нэг хүн 180 сая төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмж авч байжээ. Шүүх асуудлыг эцэслэвэл энэ жишгээр хохирлыг барагдуулна.
Түүнчлэн ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатар нар албан хэрэгцээндээ LEXUS-570 автомашин унаж тансагладаг. Ийм машины зах зээлийн үнэлгээ хэд билээ, дээрээс нь бензин, тос гээд явж өгнө. Энэ машинуудын дугуй бололтой, саяхан “Секуд” ХХК-аас 34.210.000 төгрөгийн үнэ бүхий дугуй худалдаж авчээ. Энэ мэт бүх зардал Төрийн банкнаас гардаг гэсэн үг. Тэгэхээр нэгэнт хувьчлалын сураг сонссон энэ банкны захирлууд хөрөнгийг үрэн таран хийж л суудаг бололтой.
Хэмжээ хяналтгүй, хангамж, урамшуулал
20 comments
fd
Хүүеээ ийм өндөр цалин хангамжтай улс чинь амьдрал яаж ойлгож мэдэх вэ 230,000 төгрөгөөр тэд нэг удаа хоол идэж байхад энэ мөнгөөр цалингйн доод хэмжэг тогтоож байгаа биз дээ Ийм өндөр цалин хангамж ,арай хэтэрнэ Ард түмэн хэн юм бэ бидп дэндүү увайгүй нийгэмд амьдарч байна шдээ Боолын нийгэм рүү шилжчихээд дээрхи улсууд хуйвалдан уралдан цалингаа нэмж байна
iim humuust mongol oron tuiliin uitgartai. mongolchuud ut horhoi shig haragddag bhdaa
Ene humuus yamar gaviya baiguulsan gej iim ih tsalin avdag yum boloo? Nugel ni nudeeree garnadaa, udahgui!
Telleriiin tsalin 350.000 togrog shdeee kkkkkkk
Iim tsalin avdag bol hezee yahiig medehgui ul munguu hadgaluulahaas aij baina.Tsalingaa buulgahiig shaardaj baina.Telleriinhee tsaling bemehiig shaardaj baina.
Toriin banknii teller Ni 350.000 sde sumand teriigee hoer hubaaj abna suutgal shimtgel hasaad har deer he’d irhu
Эд нар их гавъяатай юм чинь энэ зэргийн цалин авалгүй яахав дэ. Гавъяа нь гэвэл ард түмний мөнгийг хүүгийн бодлогоор хүүлж байгаа улсууд даа.
Ichdeggui yumaa. Banknii medleg ogt baihgui humuus zahiral hiigeed baihiin. Mergejliin zasgiin gazriin humuus ni tegeed ed nar uu
Orlogcg Ganbaatar???!!!
Балиартахаа зогсоогооч
арай үгүй байлгүй дээ ажилчид нь 500-600 хооронд цалин авдаг гэсэн шүү
Эд нар хэн болчихоод ард түмнии татвараас ийм цалин авдаг бна ёстой бузарлагдаг новшнууд бна. Хэргийг луйварчидын талд шийдэж өгөх гол үүрэгтэй ажилладаг гэхэд илүүдэхгүй яагаад одоо болтол луйварчид хэрэг хүлээхгүй бна эд ард нь бна. Цалин дэндэж бна
Улс орон минь хямралтай гээд байсан энэ шуналын туламнууд шулж дуусахгүй юм шударга ёс гэж байна уу. Хөөрхий ард түмэн нь хоосорч идэх хоол өмсөх хувцсаа олох гэж ядаж байхад хэн ч мэдэхгүй. Тэд ширээний ард суугаад хэдэн ажилдаааар тоглож өөрсдөө хэмжээгүй их цалин хөлс авах нь ариун зүйл биш байлтай
Huvichlah heregtei yum bna.
төрийн тэгш бус хувиарлалт. 90 оноос хойш гарсан гажуудлууд. татварыг ингэж идэж уудаг болохоор энэ албан тушаал руу үхэн хатан тэмцэлдэж авилга цэцэглэдэг юм бнашдээ
Монгол оронд шударга ес бхгуй болжээ.Тэр чигээрээ хулгайч луйварчид болсон бна
Banknii sistemiig tur khyanaj chadakhgui bgaagiin tod jishee. Turiin bakh l yum bol ,,turiin neriin umnuus uilchilgee uzuuldeg uilchilgeenii blaga,, gedeg utgaaraa turiin alban khaagch gedeg angilald khamaarch, turiin alban khaagchiin tsalingiin suljeegeer tsalinjdag bkh ni zuv. Kharin ariljaamii bakhuud bol uur. Turiin gesen bugd l ,,udej uukh, khulgailj khumslakh,, genkhdee yamarch khamaagui argaar ,,deedchuudtei uchraa olj,, uursdiin erkh ashigt niitsuulj chadakh yuma. Esvel ,,turiin,, gedeg neree avch khsyad, turuus demjleggui ajillaach. ,,Turiin bankh,, nereer ,,deedchuudiin oroltsoo,, ch bgaa blgui. Tiimdee l turiin blaga, alban khaagchdiig shaladag ATG, busad khuuli, khyanaltiin blaguud shalgadaggui, duugui bdag biz. Mongoliin tatvar tulugch nar mash olon ,,turiin,, nertei, ,,shimegch khuvalznuud,,-iig tejeej bkh yumda. Jiriin Mongolchuud bid ed nariig tejeekh gej ajillaagui bizde??!?
Hohinee. bid uursduul iim hulgaich nariig bii bolgoson. Ungursun hoino hudlaa bahirhaar temts jags diujil
Ямар шуналтай гарууд вэ ? Гэр хороололд хуухдууд елсеж байхад Эд нар ийм ендер цалинтай дээр нь хэдэн тэр бумаар нь авилага авдаг . Бух херенгий нь хурааж авах хэрэгтэй . Сайн шалгах хэрэгтэй татвар телегчдийн менгийг ийм юмнууд л урэн таран хийж бна шдээ