Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гарамын орчим Орхон голын мөс цөмөрч автомашин осолдсон тухай дуудлага Сэлэнгэ аймгийн ОБГ-т энэ сарын 26-ны 11:30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн бүлгийнхэн очиж Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрхөд осолдсон STAREX маркийн автомашиныг татан гаргажээ.
Гол, мөрөн, нуурын ус гэсэж байгаа тул иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг ОБЕГ анхааруулж байна. Нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, цаг агаар дулаарч, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад баталгаагүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд сануулж байна. ээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.