Энэ сарын 19-нд 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд нийт долоон байршилд түр зам барьж, хөдөлгөөний нягтралыг сааруулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар таван түр замыг нээгээд байсан.

 “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг” буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлэв.

Мөн“Баянмонгол” хорооллын зүүн талын “Саруул” хотхоны арын нүхэн гарцтай холбогдсон замаар тусгаарлах зурвас тавьж, Нарны замд гурваас дөрвөн газарт буцаж эргэх гарцуудыг нээгээд байгаа аж.

 Түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарц дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэхээр боллоо.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн