“Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр төрийн түшээдийг тэнгэрт мэдүүлж, шийтгүүлэх тухайгаа хэлсэн байна.

Удган зайрангууд ярихдаа “Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт их итгэл өвөрлүүлж “Монгол яллаа” гэж бодож байсан. Гэтэл үнэхээр гомдмоор байна. Тиймээс бид Монгол төрд шургалж өөрийн хар амиа хоохойлж, ард түмнийг хохироож, газар шороогоо малтсан 27 хүнийг цээрлүүлнэ. Эхний есөн хүнийг тэнгэрт мэдүүлнэ. Нартын хууль дийлэхээ байчихсан юм бол тэнгэрт мэдүүлнэ. Тэнгэр тэр хүмүүсийг шийтгэг. Бид мэдүүлээд л орхино. Энэ бол онгод тэнгэртэй бүх хүмүүсийн онгодын захиас даалгавраар хийгдэж байгаа зан үйл юм. Удган зайрангуудыг хүрэлцэн ирэхийг уръя” гэлээ.

Энэхүү зан үйлийг энэ сарын 21-22-нд шилжих шөнө үүрээр хийх аж. Одоогоор 25 байгууллага, иргэн энэхүү зан үйлд оролцохоо мэдүүлжээ. Тэд хараал хийхгүй. Зөвхөн эх орон газар шороогоо хайрлан хамгаалаагүй хүмүүсийг тэнгэрт мэдэгдэж, шийтгүүлнэ гэдгийг хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдэж байсан юм.

By updown

12 thoughts on “Их зайран, удганууд төрийн түшээдийг цээрлүүлэх зан үйл болно”
  1. За ашгүй дээ, тэгмээр юм даа…..Чаддаг бол тэрийгээ олон түмнийхээ төлөө хий дээ

  2. Тэнэг бид цээрлvvлж чадахгvй ч тэнгэр онгод нь цээрлvvлэх болно. Эх орноо худалдаж идэж уусан бvгдийг цээрлvvлэх хэрэгтэй.

  3. зөв зөв япончууд якуза нартаа итгэж айлгадаг бол монголчууд бөө нартаа найдая

  4. Сайхан баагийнууд юм.Урьд нь ард түмэн МАН-АН-г өдөр шөнөгүй харааж байхад эд нар хулгайчуудтай эвсээд сонсоогүй юм шиг дуугүй яваад байсан.Одоо баяр,баярцогт,сайханбалаг гэхчлэн үхэх ялтай урвагчид шоронд оронгуут гэнэт Тэнгэрт мэдүүлэх болчихож гэнэ.Битгий ингэж худлаа хуцаж өмьтны доог тохуу болж байгаач.Бас хаяагаа манаад хараал хийнэ гэхгүй, мэдүүлээд орхих юм гэнэ.Хэрвээ авилгачид ял завшаад гараад ирвэл Тэнгэр л тэгсэн гэх нь байна.Бас муу зальтай ,аан.Та нар шиг завхуулууд Дээд Тэнгэрийг бузар үйлдээ хутгахгүй шүү.

  5. Юутай ч эднийг тэнгэрт мэдүүлээ, монголын бүх баялгийг мөнгийг 200 хүн л хувааж хулгайлж идээд тэдний ах дүү амраг садангууд л тасартлаа баяжаад явж бн. Болдог бол тэдний бүх хөрөнгийг хурааж ядарсан ард түмэндээ хувааж өгмөөр юм

  6. Boldog bol tegeesei muu teneguudiig…ene man-ii usan tolgoituudiig yaanaa haa saigui… yag l gudamnii hog deerees yum olj idsen bolj, goloo zogooh nohoi shig…buur haa saigui shuu. Tenegteed ter dargiin tuslah, ene dargiin tsunh barigsh geed yavj baihiinhaa orond joohon yum suriya gej bodoosoi. Ali 1 surguulid tolgoi tarhia ashiglaad orj ireesei.

  7. Аль намын бөө юм болдоо АНын л байхдаа ардчилсан насын сайтууд дэмжээд байхыг бодвол . Хараа хар толгойдоо болох бий дээ сайн л хийхгүй бол өөрсдөө унах бий дээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн