Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Боловсролоос илүү суурь хүмүүжил чухал болсон цаг үе – updown.mn

Боловсролоос илүү суурь хүмүүжил чухал болсон цаг үе

Амьдрал гэдэг тэр чигээрээ хариуцлага. Аливаа хариуцлагын цаана тухайн хүний суурь хүмүүжил, төлөвшил оршин байдаг. Иймээс хүүхдийг хүнлэг ёс, хүний мөс чанар, хүнийг хайрлах, энэрэх сэтгэл нь ямар ч өндөр боловсролоос илүү чухал гэдгийг бага балчир наснаас нь ойлгуулж мэдрүүлэх нь багш, эцэг эхчүүдийн төдийгүй насанд хүрэгчдийн эрхэм чухал үүрэг байдаг. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил.

Өнөө үед энэ үүргээ умартсанаас хүн чанаргүй, ёс суртахууны доголдолтой иргэд бий болж байгааг манай нийгэмд гарч байгаа олон сөрөг үзэгдлүүд нотолж байна. Тухайлбал олон нийтийн сүлжээ, телевизээр гарах бага насны хүүхдүүд хохирогч болсон тухай байнга л ярьдаг. Үүний эсрэг авч байгаа арга хэмжээнд даанч ховор.  Харгис хэрцгий гэмт хэрэг, танхай, хүнлэг бус үйлдлүүд нь нийгэмд ямар их хор уршиг дагуулж байдгийг бид бүхэн мэддэг.

Өдөр болгон УИХ-ын гишүүдийн хэрүүлийг үзүүлэн эрэгтэй хүн ч гэсэн “Улаан хэрүүлч” байж болох нь гэсэн сэтгэгдэл, сэдлийг өсвөр насныханд төрүүлнэ. Хүнийг хүншүүлж, нийгэмшүүлэх төрийн бодлого юм.

Ийм үед нийгмийнхээ хөгжлийг дагаад маш өрсөлдөөнтэй болсон энэ цаг үед боловсролоос дээгүүрт тавигдах хүн чанар, хүмүүжлийн суурийг одооноос үр хүүхдүүддээ олгох эрхэм үүрэг өнөөгийн эцэг эхчүүдэд хариуцлагатайгаар оноогдов.

Хүүхэд гэр бүлийн тусгал гэдэг. Өнөөдөр хүүхдэд багаас нь эрдэм мэдлэг олгохын зэрэгцээ ёс суртахууны хүмүүжил олгох нь эн тэргүүний зорилт болоод байгаа юм.

Өнөө цагт иргэн хүнийг бага балчир наснаас нь эхлэж ёс суртахууны хүмүүжил олгож төлөвшүүлэх талаар бодитой ажил үгүйлэгдсээр байна. Тухайлбал, цэцэрлэг, бага ангиас нь хүнийг хүндлэх, энэрэх, хайрлах талаар онцгой анхаарч хүмүүжүүлэх ажил орхигдсон гэж болно.

Хүмүүжлийг хүүхэддээ, сурагч нартаа олгох ёстой багш, эцэг эхчүүдийг сурган хүмүүжүүлэх мэдлэг, арга зүйд сургадаг уламжлалт болон хөгжилтэй орны туршлагыг амьдралд хэрэгжүүлэх ажил чухал юм.

3 thoughts on “Боловсролоос илүү суурь хүмүүжил чухал болсон цаг үе

  1. зөнөг өвөө 2018-04-18 22:10 at 22:10

    Иймэрхүү хуучин, социалист маягийн, уламжлалт бихевиорист хандлага, сэтгэлгээтэй явсаар байгаад ийм байдалд орсноо юунаас болсон гэж бодож байгаа юм бол? Хэзээ, хаана боловсролгүй хүмүүжсэн хүн байсан юм бол? Хүн сурч боловсрох явцдаа ухаарч, хүмүүн шинжтэй болж төлөвших зүй тогтолтой атал, социализмын үеийнх шиг, зохиомол, албадсан “хүмүүжлийн ажил”-уудаар хүүхдийг “хүмүүжүүлэх” гээд байгаа юм биш биз? Монголчуудын сайн мэдэхгүй мөртлөө, хамгийн их хэлдэг “үйлийн үр”-ээрээ л хүмүүншиж төлөвшдөгийг бодох нь зөв дөө. Энэ үгнийхээ утгыг гүн гүнзгий ойлгохын цагт “боловсрол”-оо “хүмүүншил”-тэй холбож байж л боловсорч, хүмүүншсэн иргэд гарах учиртайг ойлгох болно доо.

    Хариулах
    1. ene nohor tani 2018-04-18 22:40 at 22:40

      Aa yaya mundag er baih nibuhniig meddeg . Ene tseten teneg ooroo heden huuhed humuujuulsen bolood ingej baina. Sotsalizmiin ued erhem tsetsen teneg tanii meddeggui, medehiig husdegui sain,saihan yum ih baisan yum aa. Bugdiig harluulah gevel ta chadahgui.Onoodoriin baidaltai hartsuulval Hulagai zelgii baihguitai adil,gudamjnii amidraltai hun baihgui bailaa.Eruul mendiin huvid niigmiin haldvar ovchin surie, bilgiin zamiin haldvart ovchin, Ulaan burhan, geed olon ovching ustgaj chadsan bailaa.UB hot hoggui hot bailaa.” Bur aziin tsagaan dagina” gej magtan duulj baisan ue bii. Yamarch baisan hogondoo daragdsan hotiig tegj duulaagui l baih. Horsnii bohirdol haldvariin golomtod ariutgal hiih geed olon sain yum baisan. Gudamjnii huuhed gej ogtoos baigaagui ee. suralgaar taaruuhanhumuujliin dogoldold orj bolzoshgui huuhdiin eh etsegt choloo olgoh geh met niigemruu chiglesen ajil olon baisan. Bugdiin sain baisan geh geegui ch yamar neg eereg tal baisan.Ongorsnoo harluulj,shuuh gehiin orond onoodroo harj humuuj!Bolovsroltoi geed humuujsen ni haana baina.Bur toriin tusheed ni hulgai luivarchid bolchihood baigaa bish uu?! hevleleer l ingej bicheed baih yum. Tedniig bolovsrolgui geh hereg uu? bolovsorloos humuujil avdag bol ted hulgai,luivar hiihgui bizdee.Tegvel bolovsroltoi,bolovsrolgui jiriin irged hulgai hiihgui l baigaa bizdee

      Хариулах
  2. Иргэн Ж.Энхбаяр 2018-04-18 23:30 at 23:30

    Хүний хувь тавилан зөв хүмүүжил,төлөвшлөөсөө гэдэгдээ.

    Хариулах

ene nohor tani-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн