Хүүхдийнхээ үсний найрыг “Гарааш”-нд хийсэн гэв үү?

Автомашины гараашинд хүүхдийнхээ үсний найрыг хийх Вьетнамчуудтай найрлаж суугаа Монгол эмэгтэйчүүдийн бичлэг цахим орчинд шуугиан тарьж олны бухимдлыг төрүүлээд амжив.

Нийслэл хотын аль ч өнцөг булангаас “Вьетнам засвар” гэсэн хаягийг та харж болно. Монгол засварчдаас өндөр үнээр үйлчилгээ үзүүлдэг тус засварууд тоогоо нэмнэ үү гэхээс багассан удаа байхгүй.

Ажилладаг газраа амьдарч тэр ч бүү хэл Монгол эхнэр авч суурьших болсон Вьетнамчууд машин засварын газар эргэлдэж буй мөнгөний эргэлтийн дийлэнх хувийг гартаа атгаж буй. Манай улсад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хэдий ч одоогоор зах зээлээ бүрэн атгаж чадах хэмжээний боловсон хүчин бэлтгэгдэж гараагүйн дээр хүмүүсийн Вьетнам засварыг зорих болсон гол шалтгаан нь ердөө л цагтаа хийж дуусгадагт оршдог гэнэ.

Харин Монгол бүсгүйчүүд яагаад Вьетнам залуустай гэр бүл болох болов. Аливаа зүйл хоёр талтай байдагчлан нэг талаас цусаа холилдуулан Вьетнамчуудтай ийн гэр бүл болж байгаа Монгол эмэгтэйчүүдийг буруутгах шалтгаан олон бий ч нөгөө талаар үүнд зарим Монгол эрчүүдийн залхуу хойрго зан ч нөлөөлж тэднийг энэ замыг сонгоход хүргэсэн гэх нь ч бий.

Ямартай ч ДОХ-ийн вирусыг Монголд тарааж байна зэрэг муу нэр дагуулсан багаггүй хэл аманд өртөөд авсан Вьетнамчуудыг сонгох шалтаг Монгол эмэгтэйчүүдэд байсаар байгаа нь харамсалтай.

3 thoughts on “Хүүхдийнхээ үсний найрыг “Гарааш”-нд хийсэн гэв үү?

  1. ОО 2018-04-17 10:43 at 10:43

    ЭРЧҮҮД ЗАЛХУУДАА БИШ ЭМС АМАР ХЯЛБАР АМЬДРАХЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

    Хариулах
  2. Нэргүй 2018-04-17 12:32 at 12:32

    Яагаад болохгүй гэж, харин ч төлбөр…, элдэв журам хавчлагагүй амар юм биш үү… Хүний хэрэгт бүү ор…Хөнжилийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дээ…

    Хариулах
  3. нар 2018-04-17 17:36 at 17:36

    монгол эмс архи тамхи бөгс 3-аас өөр юм мэдэхээ больжээ.

    Хариулах

нар-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн