Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежоос ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулиудын суралцагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон мэдээллийн технологийн хичээлийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор мэдээллийн технологийн олимпиадыг 2 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиадын шүүгчээр Батлан Хамгаалах Яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Компьютерийн ухааны доктор, дэд профессор Л.Оюунгэрэл болон “Мongolian Ospring” компанийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ганбат нар ажиллалаа.
“Мэдээллийн технологи-2018” олимпиадад Монгол орныхоо өнцөг булан бүрээс мэдлэг чадвар, оюун ухаанаа сорихоор нийт 21 сургуулийн 67 суралцагч 2 төрлөөр өрсөлдлөө. Үүнээс:
Мэдээллийн технологи-I төрөлд
I байрт Б.Мөнх-Эрдэнэ – Барилгын технологийн политехник коллеж
II байрт Э.Эрдэнэтуяа – Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль
III байрт Х.Тэнгис – Улаанбаатар хотын Ирээдүй цогцолбор сургууль
Мэдээллийн технологи-II төрөлд
I байрт Х.Цэлмэг – Нийслэлийн 11 дүгээр сургууль
II байрт Б.Билгүүн- Төв аймаг Заамар сум
III байрт Э.Тэмүүлэн –Дархан-Уул Од цогцолбор сургууль нар шалгарлаа.