Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хорих 413-р ангид ял эдэлж байсан 43 настай З нь өнгөрсөн долоо хоногт оргосон билээ. Тэрбээр оргох үедээ хорих ангийн гадна талбайд гахай маллаж байгаад оргосон байсан юм.
Тэгвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялтныг оргосон өдрөөс эхлэн шуурхай эрэн сурвалжилсан бөгөөд энэ сарын 15 буюу өчигдөр шөнө 23.00 цагийн үед Нийслэлээс баривчилсан байна. Хүмүүжигч З нь өнгөрсөн 2012 онд Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд зодоон хийж танхайрсны улмаас хохирогч нь нас барсан тул Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байжээ.