“Чи өөрийгөө том болоод ямар дүр төрхтэй болох бол…” гэж нэг бус удаа бодож байсан уу? Мэдээж ерөнхий төрх чинь хэвээр байх ч овор нэмж, зарим нь бараг л хэвээрээ, зарим нь нэлээд өөрчлөгдсөн байх болов уу. Ингээд оддын “өнгөрсөн үе”-тэй танилцъя.
Эндрю Гарфилд
“Хүн аалз” киноын Питер Паркерын дүрийг 2012 онд бүтээсэн алдарт жүжигчин 15 настай өсвөр насны хүүхэд байхдаа ийм байжээ. Тэгвэл 14 жилийн дараа буюу 29 настайдаа ингэж өөрчлөгджээ.
Дейенерис таргариен буюу Эмилия Кларк
Дэлгүүрийн худалдагч, рестораны үйлчлэгчийн ажил ч хийж явсан холливүүдын алдарт жүжигчин болсон Эмилия Кларкын 13 настай байсан үеийн зураг. Харин энэ зурган дээр 30 настай байжээ.
Холли Голлайтли буюу Одри Хёпберн
Хорьдугаар зууны гоо үзэсгэлэн, загварын ертөнцийн хатан хаан Одри Хепберн 63 жил амьдрахдаа кино ертөнцийн түүхэнд хэзээ ч арилшгүй дурсамж болон үлдэж, од болон гэрэлтэж чадсан билээ. Баруун талын зурган дээр тэр 18 настай байсан бол зүүн талын зурган дээрээ 32 настай байжээ.
Фрэнк Абрамэйл буюу Леонардо Дикабрио
“Титаник”, “Чадвал намайг барь”, “Хараагдсан арал”, “Төмөр багтай хүн”, “Нисгэгч”, “Нью-Йоркийн дээрэмчид” зэрэг олон арван алдартай кинонуудаараа үзэгчдийн зүрхэнд хоногшсон холливуудын алдарт жүжигчин бол Леонардо Дикабрио буюу Фрэнк Абрамэйл. Зүүн талын зурган дээр Дикабрио 16 настай бай жээ. Харин баруун талд байгаа зурган дээрээ 32 настай байв.
Женнифер Лоуренс буюу Китнисс Эвердин
2012 онд “Өлсгөлөн тоглоомууд” киноны дүрийг бүтээсэн жүжигчин 16 настай өсвөр насны охин байжээ. Харин зүүн талын зурган дээр тэр 24 настай байжээ.
Жон Траволто
Жон 24 настай байсан бөгөөд тэрбээр анх кинонд дүр бүтээхдээ 16 настай байсан.
Скарлет О Хара
XX зууны үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн нэг. Түүний 16 настай болон 24-тэй үеийн зураг.
Б.Цэцэг