Солонгосчууд нохойн махыг хүнсэнд хэрэглэж ирсэн эртний уламжлалтай боловч сүүлийн үед гэрийн тэжээвэр амьтан гэж үзэх хандлага түгээмэл болжээ. Ялангуяа залуус энэ амьтаны махнаас татгалзах болсон байна. Тэгвэл Өмнөд Солонгост нэгэн фермер хөршийнхөө нохойг төхөөрч, эзнийг нь хайртай амьтных нь махаар хийсэн зоогт урьсан хэрэг олны дургүйцлыг хүргээд байна. Хэргийн тухай нохойн эзэнд өөр нэгэн хөрш нь хов хүргэсний дараа 62 настай фермер хэргээ хүлээсэн аж.
Тэрбээр цагдаа нарт “Нохой байнга хуцаад ядаргаатай санагдсан учраас чулуугаар шидэж алсан” гэж мэдүүлжээ. Гэхдээ тэрбээр нохойг үхсэн гэдгийг мэдсэний дараа төхөөрч, зоог бэлтгэсэн гэдгээ хүлээсэн байна.
Нохойн эзэн гэмт хэрэгтэнд хатуу шийтгэл ноогдуулахын тулд цахим сүлжээнд олон нийтийг дэмжихийг уриалжээ. Түүний уриалгыг 15,000 хүн дэмжиж, гарын үсэг цуглуулжээ. Нохойгоо алга болоход эзэд нь хотод зар тарааж, олсон хүнд нэг сая воны шагнал амласан байжээ. Мөн нохойг нь алсан хөршийндөө очиход олбол хэлнэ гэсэн аж.
.