2018-04-12 11:091min05

Ерөнхий сайд асан С.Баярыг суллаж, Ч.Сайханбилэгийг үлдээжээ

BAYR

Ерөнхий сайд асан С.Баярыг өчигдөр орой сулласан байна. Түүнийг уржигдар цагдан хорьсон бөгөөд Нийслэлийн прокурорын газраас экс Ерөнхий сайд нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн юм. Шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, гадуур байцааж шалгана хэмээн батлан даалтад гаргажээ. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” Оффшор данс, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна.

Харин нэг өдөр баригдсан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно.Түүнтэй хамт Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, эдийн засагч Б.Бямбасайхан нар хоригдож байгаа юм.