Хөдөө орон нутагт нэг кг ноолуур105 мянган төгрөгийн үнэ ханш хүрчээ. Хөдөө аж ахуйн биржээс энэ онд ноолуурын үнэ нэг кг нь 100 мянган төгрөгт хүрэх болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан. Тэгвэл 1 кг ноолуурын үнэ 90-105 мянган төгрөг байна. Малчид ямаагаа самнах их ажилдаа орж, ноолуурын чанараас шалтгаалж, ханш нь аймаг бүрт харилцан адилгүйгээр хэлбэлзэж байна.
Тодруулбал,
Үүнд: Улаанбаатар хотод 1 кг ноолуур 90,000-105,000 төгрөг
Хэнтийд 100,000-105,000 төгрөг
Булган аймаг 100,000-102,000 төгрөг
Төв аймаг 100,000-101,000 төгрөг
Дундговь аймаг 92,000-97,000 төгрөг
Өмнөговь аймаг 90,000-95,000 төгрөг
Дорноговь аймаг 92,000-96,000 төгрөг
Сүхбаатар аймаг 100,000-103,000 төгрөг
Хөвсгөл аймаг 100,000-104,000 төгрөг
Архангай аймаг 103,000 төгрөг
Өвөрхангайд 100,000-102,000 төгрөгийн үнэд хүрчээ.