Аль ч үгүй хоцров доо

Хятадын хөдөө тосгонд төрж өссөн нэгэн эр хожмоо тэрбумтан болж л дээ. Тэгээд яахавдээ, төрсөн нутаг усныхандаа тус болчих санаатай, бас ч үгүй буян бодож айл болгонд хаус барьж өгч бэлэглэхээр шийджээ_ Ингээд ажилдаа шамдаж, янзын сайхан байшингууд бариад эхэлжээ. Тэгтэл юу болсон гэж санана. Дээр үед хот руу нүүгээд тэр тосгонд огт хамааралгүй болсон хүмүүс “Бид байшин авах ёстой гээд хэл ам хийгээд эхэлж. Тэр байтугай хотод байдаг оюутан хүүхдэдээ байшин бас нэмж бариулна, хотод сургууль соёлоо дүүргээд тэндээ суурьшаад гэр бүлтэй болчих хүүхдэдээ ч байшин авна гэлцээд тосгоноороо нэг хэрүүл болж.
Тосгоны хэдэн айлд байшин барьж өгөх гэсэн биш, бүхэл бүтэн хот босгох дайны хэрүүлд өнөөх баяр эр умбаж. Тэрбумтан энэ бүхнээс залхаад өнөөх санаачилсан ажлаа бүр мөсөн орхижээ. Өнөө тосгоныхон үр хүүхэд, хамаатан садандаа байтугай өөртөө ч байшингүй үлдэцгээнэ биз дээ. Манайд ч ялгаагүй дээ. Гэр хорооллыг барилгажуулна гээд сүрхий юм болоод газар чөлөөлөх дээр очоод гацчихдаг гэж байгаа. Хашаандаа ганцаараа байсан айл чинт байрны сургаар хоёр гурван айл болоод үржчихдэг аж. Сүүлдээ гэр хорооллын баригажилтын ажилд оролцох компани ч олдохоо байж. Үр дүнд нь сайхан дулаан байранд ус, түлээний зовлонгүй болох байсан хүмүүс шуналаасаа болоод аль ч үгүй үлдэх нь тэр шүү дээ. Одоо энэ хотын дарга Су.Батболд замын ачааллыг багасгаж гүүр барина гээд эхэлтэл манайхны зарим нь эсэргүүцээд сүйд л байна. Хоёр өдөр машингүй байлгах нь гэлцээд уурлаж байна. Яасан их мөнгөөр барих гээв гэж загнах нь ч бай на. Юм хийх гэсэн хүний зоригийг мохоогоод хоёр өдөр машингүй явах нь байтугай хорин жил түгжрээд хамаг амьдралаа зам дээр өнгөрөөж, гүүр ч үгүй, юу ч үгүй үлдэх вий дээ таминь ээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”