Төрсөн болон хойд аав нь охиноо,  ах нь дүүгээ, өвөө нь зээгээ, хэл хөлд ороогүй хүүхдээ ёс бусаар бэртээж, хүчирхийлсэн тухай нийгмийг цочроосон мэдээлэл тасралтгүй дуулдсаар… Гэр бүлийн орчинд үйлдэгдсэн бараан мөртэй энэ гаж  үзэгдэлтэй төр “хатуухан” гараар тэмцэхээр Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй.

Энэ сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд бага насны хүүхэд хүчирхийлсэн аймшигт хэрэг дахин бүртгэгдсэн байна. Хойд эцэг нь болох 23 настай Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн настай охиноо хүчирхийлж, зугтсан байсныг  цагдаа нар илрүүлэн саатуулжээ.

By updown

6 thoughts on “Хойд эцэг нь есөн настай охиноо хүчирхийлсэн хэрэг дахин гарчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн