Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 404 нэр төрлийн эм хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо. Эрүүл мэндийн даатгалын цахим систем дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нэвтэрч эхэлсэн. Энэхүү систем орон даяар нэвтэрснээр иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа аж.
“Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-ыг 2016 онд шинэчлэн баталсан билээ. Ингэснээр та хөнгөлөлттэй эмийг зөвхөн харьяа дүүргээсээ гэлтгүй даатгуулагч иргэн өөрийн хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах боломж бүрдлээ.