Манай улсад түргэн хоолны салбар маш эрчимтэй хөгжихийн хэрээр үйлчилгээний соёл, эрүүл ахуйн соёл яригдаж эхэллээ. Гадны хэн дуртай иргэн хятад, солонгос хоолны газар нээж чанаргүй хоол, бүдүүлэг харьцаагаараа иргэдийн бухимдлыг төрүүлж хэл ам татлах нь цөөнгүй. Энэ сарын 4-нд “КFC”-гийн үйлчлэгчтэй холбоотой нэгэн гомдлын талаар үйлчлүүлэгч нүүр номын хуудаснаа нийтэлжээ. Төв номын сангийн эсрэг талд “Бизнес Плаза” төвийн урд талд байрлах “КFC”-гийн салбарт зөөгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүд үйлчлэхгүй хэмээн хөөж гаргасан байна. Тухайн өдөр хүү ээжтэйгээ үйлчлүүлхээр тус салбарт очсон бөгөөд ээж нь түр холдох зуур ийм хэрэг гарчээ. Үүний төлөө тус байгууллагын зүгээс уучлалт гуйгаагүй байна. Харин тухайн ёсзүйгүй аашилсан зөөгч “Танай хүүг гэж мэдсэнгүй. Гудамжны хүүхэд байна гэж бодсон” гэж хэнэггүй хариулсан байна. Эл явдлын дараа хүү сэтгэл санаагаар унаж гадаад төрхөндөө эмзэглэх болсон гэнэ. 

“Хоолны газрын нийтлэг журам”-ын 7.8.2-т “Зөөгч нь хэрэглэгчид түргэн шуурхай үйлчилж, тэдэнтэй эелдэг, боловсон харилцах үүрэгтэй бөгөөд тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэх аливаа үйлдэл үзүүлэхгүй байх”  хэмээн зүйчилжээ. Гэвч энэ заалт тус байгууллагад хэрэгждэггүйн тод жишээ энэ. 

 

By updown

4 thoughts on “КFC хөгжлийн бэрхшээлтэй хүүд үйлчлэхгүй гэснийхээ төлөө уучлалт гуйх ёстой”
  1. ялангуяа хотод орж ирсэн хүмүүс их бүдүүлэг, харьцааны соёлгүй бас өөдгүй байдаг. Нэг тйим хоцрогдсон үйлчлэгч таарч дээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн