Д.Болд оролцогчдоосоо уучлалт гуйдаг ажилтай болов

Недарланд улсаас гаралтай дэлхий нийтэд хүрч чадсан томоохон шоуны нэг бол “The Voice Of Mongolia” билээ. Шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт ид дундаа үргэлжилж явна. Таван үе шаттай бөгөөд эхний үе нь сохор сонсгол, хоёр дугаар үе нь халз тулаан гэх мэтээр хамгийн сүүлд үзэгчдийн саналаар шилдэг нь тодрох юм.
“Халз тулаан” нэртэй тус шатанд хамгийн сайн шүүгч дасгалжуулагчаар дуучин Ука шалгараад авсан бол хамгийн муу сонголттой шүүгчээр дуучин Болд шалгарсан байна. Үзэгчдийн хайртай оролцогчид буруу дууны сонголтоос болон ээлж дарааллан бүдэрч байгааг харсан үзэгчид сэтгэл дундуур байна.
Харин дуучин Болд хийсэн сонголтондоо харамсав бололтой. Чадалтай оролцогчоо хассандаа уучлалт гуйн “Та 2 бол 2 уулаа миний ялагч…Өөр би юу ч хэлэхгүй уучлаарай…..” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр өмнө нь мөн оролцогч Идэрмаагаас уучлалт гуйгаад амжсан бөгөөд уучлалт гуйн суудаг ажилтай болов бололтой.