Сурагч ахуйгаасаа дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчний мэргэжил эзэмшин Б.Барслхагва багадаа их даруухан, урлагт дуртай  хүү байсан гэнэ. Урлаг соёлд бүх зүйлээ зориулсан тэрбээр хичээл сургуулиасаа хөндийрч сурлага нь мууджээ. Төгсөх ангид нь гэр бүлийнхэн хичээлдээ анхаарахыг зөвлөснөөр хэсэг урлагаасаа хөндийрсөн удаатай.

Тэрбээр “Фантастик” продакшнаар овоглож яваа жүжигчин Барсаа маань оюутан ахуй цагтаа нэлээн хөдөлгөөнтэй байсан бололтой. Тэрбээр цахим хуудсандаа ийн бичжээ. “Баранд тасарч байсан удаа байгаа, бүр зөндөө. Баранд битгий хэл тасарчхаад нэг удаа бүр Булганд сэрсэн юм чинь. СУИС-ийн хажуугийн пабд ангийнхантайгаа уугаад л нэг сэрсэн чинь Булганд сэрж байгаа юм. Өглөө сэрсэн чинь буудалд, за буудалд л орсон юм байна харья даа гээд л цонхоор харсан чинь хөдөө…хөөе би хаана байгаа юм бэ? гэсэн чинь Булганд байна шүү дээ гээд л” . Харин жүжигчин залуу маань  аль болох гадуур шоудахгүй байхгүйг хичээх болсон гэнэ лээ.

By updown

2 thoughts on “Жүжигчин Барсаа: Пабд ангийнхантайгаа уугаад л нэг сэрсэн чинь хөдөө байсан”
  1. архи ууснаа сайхан зүйл гэж бодоо юу. чиний архидаж тасарна уу байна уу хэнд хамаатай юм.

  2. 100000 тархины эс үхдэг 1 удаа тасархад тэгэхлээр удахгүй битгий бөбөчин болоорой гэж анхаарууллаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн