Эротик шүлгүүдээрээ алдартай яруу найрагч Р.Эмүжин өөрийн үзэл бодлыг тун ч өвөрмөцөөр олон талаас нь илэрхийлж чаддаг нэгэн. Аливаа асуудалд хандахдаа хэн бүхний олж хараад байдаггүй өнцгөөс харан тун ч уран яруу илэрхийлээд авдаг.
Тэрбээр монгол эрчүүдийнхээ тухай цахим хуудсандаа ийн бичжээ: Монгол эр хүнээр шал арчих зуу зуун шалтгаан…Эрчүүдийг мөн ч их муу хэлж, муухайгаар дуудаж буланд шахах юм даа. Зарим ээж нар өөрсдөө хүүгүй юм шиг л хүрлийж байгаад ална булна, агтална гээд л авч өгнө. Ямартаа насанд хүрээгүй хүүдээ “За ангийнхаа охин руу аятайхан харчхаад алс нь ажлын байрны бэлгийн дарамт гээч зүйл ангид өртчихөв өө” гээд л захичихмаар санагдахыг яана.
Нөгөө охид нь бүүр эрэгтэй хүүхэд, үеийн залуугаа харахаараа элгэмсүү зөөлөн сэтгэл, эрх ялдам зан, дурлах дурлуулах, хайрлах хайрлуулахаа тас мартаад, дарамтлах дарамтлуулах тухай л санаж сэрдэг болж дээ. Улс орон бүрт л гарч байдаг хулгай, дээрэм, хүчин, хүний наймаа…хүн төрөлхтөн оршсоор байгаа цагт хүйтэн сүүдэр адил дагасаар байх үйлдлүүд…тэр тусмаа ядуу нийгэмд яах аргагүй галзуурдаг гэмт хэргүүд. Уг нь ядуурлыг багасгаж байж л энэ мэтийн эрээгүй үйлдлүүд саарах учиртай.
Тийм байтал тэнэж төөртөл шоудаж, монгол эрчүүдийг үнэгүйдүүлэх үзэгдэл өндрөө авлаа. Чиний хүү, миний охин гэлцээд л талцаад үзэлцдэг болсныг юу гэх вэ? Ингэтэл хаданд гаргаж, хананд авируулаад байх ёстой сэдэв мөн үү? Энэ мэтийн хэргүүд хуулиараа зүй ёсны шийтгэлээ хүлээж, үйлийн үрээ эдлэх болно. Харин хүн төрөлхтөн айл гэр болж, амьдарч, хайрлаж дурласаар байх болно.
Монголчууд ч бас… Өнгөрөгч 2017 онд амиа хорлон амьдралаас буцсан монгол иргэдийн 85 хувь нь эрчүүд байсныг мартамгүй. Тэгээд ч нийгмээрээ эрчүүдийг буланд шахчхаад тэднээс инээмсэглэл хүлээх хэрэггүй. Монгол эр хүн, Монгол Улсын мөнгөн тэмдэгт хоёрыг үнэгүйдүүлэн шал арчих зуу зуун шалтгаан нь өнөөх л тэрбум тэрбумын баялагтай стратегийн 15 орд газар маань юм шүү дээ…өнөөдөр олноороо турхиран, түрхрэн бүтээж буй нийгмээсээ маргааш айж алхана гэдгээ ямагт санаж, хэлэх үг, хийх үйлдлээ цэнээсэй хэмээн би хувьдаа үртэй хүн бүрээс хүснэ!
13 comments
ӨӨРИЙН ЭРЧҮҮДИЙГ ХАЙРЛАХГҮЙ БОЛ ӨРӨӨЛИЙН ЭРЧҮҮДЭД ЭДЛҮҮЛНЭ ШҮҮ.
ПААХ, ЯМАР ГОЁ ЮМ БЭ? ХАРУУД ИХ ГОЁ ГЭСЭН ҮНЭН БОЛ УУ, АГАА?
Akhiin khelsen odoogiin ikhenkh Mongol khuukhnuudiin muruudul bolsonshtee kk
Bid uragshilj baigaa ene bol tur zuuriin hyamral mongol er hun bol chanariin temdeg shd
Өөрийнхийгөө гамнаарай
Өрөөлийнхийг намнаарай
Овоо шүү дээ Эрчүүдийг өмөөрч дуугарах монгол эмэгтэй үлдсэн л юм байна. Баярлалаа. Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Уран бүтээлд нь амжилт хүсье.
Овоо шүү дээ Эрчүүдийг өмөөрч дуугарах монгол эмэгтэй үлдсэн л юм байна. Баярлалаа. Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Уран бүтээлд нь амжилт хүсье.
Эмүүжин зөв талаас харжээ эрчүүд минь эрүүл энх эрдэмболовсролтой ухаантай байж л улс орон гэр бүл өөдлөн дэвшинэ айл гэр болгон эр эм гэхгүй үр хүүхдээ хүмүүжүүлж хөгжүүлээсэй энэ яахав эрэгтэй хүүхэд болно биз гэж сэтгэдэг хүн одоо байхгүй гэж найдаж бна охидууд минь ч гэсэн шуналаа дарж тэвчээртэй байж сураарай адилхан л зүтгэнэ шүү дээ тэгэхгүй ангайж идээд алцайж хэвтээд зөвхөн нөхөр л зүтгэнэ гэвэл амьдрал худлаа шүү гэр бүл л болсон бол би биш бид гэж ярина шүү
Эмүүжин зөв талаас харжээ эрчүүд минь эрүүл энх эрдэмболовсролтой ухаантай байж л улс орон гэр бүл өөдлөн дэвшинэ айл гэр болгон эр эм гэхгүй үр хүүхдээ хүмүүжүүлж хөгжүүлээсэй энэ яахав эрэгтэй хүүхэд болно биз гэж сэтгэдэг хүн одоо байхгүй гэж найдаж бна охидууд минь ч гэсэн шуналаа дарж тэвчээртэй байж сураарай адилхан л зүтгэнэ шүү дээ тэгэхгүй ангайж идээд алцайж хэвтээд зөвхөн нөхөр л зүтгэнэ гэвэл амьдрал худлаа шүү гэр бүл л болсон бол би биш бид гэж ярина шүү
БАЯРЛАЛАА
3 han say irgenee avaad yavj chadahgui ,husehgui bgaa MANAN-g l yunii turuun ustgah heregtei bn mongolchuuda, gazar door deere hichneen baylagtai bilee eh oron mini,teghed ene heden mal yu yum be,2020 ond hugshin tugtsug maluudiig bitgii songoroi humuuse,odoo boloo bish uu
ГАРЧИГИЙГ НЬ УНШИНГУУТАА Л ЭМҮЖИН ГЭГЧ ЭМЭГТЭЙД ХҮЧИНДҮҮЛЧИХСЭН ЮМ ШИГ БОЛООД АРАЙ ХИЙЖ УНШСАН ЧИНЬ ДОТОР УУЖРААД НЭЭХ САЙХАН, ЦААШЛААД ЗУРГИЙГ НЬ ХАРСАН ЧИНЬ ДУРЛАЧИХДАГ БАЙНА Ш ДЭЭ. ДААНЧ БИ 60-ТАЙ. 24-ТЭЙ БАЙХАД МИНЬ ТААРСАН Ч БОЛООСОЙ. ЖИЧ: ГАЗ-24, 1982 ОНД
Зөв хө. Эрчүүдгүй бол юу билээ дээ